Ялагдчихаад гонгиноод байж болохгүй
2017-06-29

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын дэд  дарга Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан хариуцлагын асуудал хөндөгдөж, МАН хагаралдаж задарлаа гэж  байна. Та үүнд тайлбар өгөөч?

 

-Энэ асуудлыг надтай холбож яриад байх шиг байна. МАН задарлаа гээд хэцүү зүйл гараад байгаа дуулдлаа. Би зургадугаар сарын 26-ны өдөр 07.00 цагт саналаа өгчихөөд Солонгос улсад ажлын журмаар яваад өчигдөр орой ирсэн. Тиймээс нэгдүгээрт,  МАН-ын Удирдах зөвлөлийн болон УИХ дахь МАН-ын бүлгийн хамтарсан хурал дээр байгаагүй. Хоёрдугаарт, гадаадад явж байсан учраас ямар нэг хариуцлагын тухай ярих бололцоо байхгүй. Гуравдугаарт, сонгууль дуусаагүй байна.

 

Ерөнхийлөгчийн хоёр шаттай сонгууль явагдах нь байна. Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад хариуцлагын асуудал ярина гэж юу байх вэ. Харин Удирдах зөвлөл юунаас болж ийм үр дүн гарав гэж хуралдаж, ганц нэг хүн үг хэлсэн байх талтай. Би байгаагүй гэдэг нь гарцаагүй үнэн.

 

Ер нь энэ сонгуульд хар пиар, монтаж, бүүр байдлыг ажиглахад гүйцэтгэх ажлыг их эртнээс төлөвлөж зохион байгуулсан тал харагдаад байгаа. Өмнө нь  сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хуурам мэхлэлт гэсэн гурван муухай зүйл гардаг байсан. Энэ удаагийн сонгууль дээр холын улбаатай маш муу зүйл гарсан нь монтаж, хар зохиол нэмэгдсэн. Энэ нь даанч харамсмаар.

 

Нэр дэвшигчид Монгол төрийн тэргүүн болох гэж өрсөлдөж байгаа. Багт нь ажиллаж байгаа сэтгүүлчид Монгол төрийн тэргүүний сонгуулийг сурталчилж байгаа гэдгээ огт мартаж болохгүй. Хоёр шинэ элемент нэмэгдсэний нэг нь хэвлэлээр  гарсан хар пиар, гүйцэтгэх ажил. Гүйцэтгэх ажилтай холбоотой хэсгийг мэргэжлийн хүн хийсэн. Сонгуулийн маш муу арга орж ирлээ дээ.

 

-Сонгуулийн санал хураалт будилаантай гэсэн асуудлыг өрсөлдөгч хүчний зүгээс тавьж байгаа. Тухайлбал, Баян-Өлгий аймагт...?

 

-Одоо бүх зүйл тодорхойгүй байна. Би өглөө ирчихээд нөхцөл байдлыг судалж чадаагүй байна. Баян-Өлгий аймгийн санал хураалттай холбоотой маргаан гарсныг өнөөдөр тоолж байгаа гэсэн яриа гарна лээ. Чухам юуг маргалдаад байгааг бататгана. Сонгуулийн үед ойр явж байгаа нэр дэвшигчдийн санал нэг тойрог, нэг аймгийн сонгуулийн үр дүн орвонгоор нь эргүүлээд хаячихдаг зүйл гардаг юм. Би Баян-Өлгий аймагт тийм зүйл болчихсон юм болов уу гэсэн ойлголттой байгаа.  2004 оны сонгуулиар 40 дүгээр тойргийн сонгуулийн дүн Увс аймагт гараад Д.Дорлигжав 450 орчим саналаар ялсан. Нэг сумын санал ирээгүй байсан. Зүүнхангайн дүнг гурван цаг хүртэл хүлээсэн. Гэтэл 980-аад саналаар Авдай багш илүүрхээд 40 дүгээр тойргийн дүнг орвонгоор нь эргүүлсэн. Баян-Өлгий дээр иймэрхүү юм болсон байх гэсэн мэдрэмж байна. Хэрвээ хар машинаар дамжуулж луйвар хийх байсан бол хаа сайгүй л хийнэ шүү дээ. Сонгууль дагасан маргааныг сонгуулийн байгууллага нь эцэслээд олон нийтэд хүргэх байх.

 

-Судлаачдын зүгээс МАН оновчтой хүнээ нэр дэвшүүлж чадсангүй гэж үзээд байна. Иргэд сонголтгүй сонгууль боллоо гэж байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?

 

-Цөмөөрөө дүгнэлт хийх хэрэгтэй. Гурван нам гурвуулаа дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ сонгуулийн үр дүнг маш нарийн судалж үзэх хэрэгтэй. Ард түмэн нэг юм хэлээд байна шүү дээ, гурвууланд нь. Ард түмний сонголт буруу байна гэж байхгүй. Монгол Улсын хамгийн том дарга бол хоёр сая сонгогч байдаг. Яагаад ард түмний санал анх удаагаа ийм үр дүнтэй гарав гэдгийг улс төрд явж байгаа хүмүүс дүгнэлт хийх хэрэгтэй. Буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Сайн анализ хийх хэрэгтэй. 

 

-МАН-ын гишүүд дотроо зөрчилдөж байна уу?

 

-Тийм юм байхгүй. Бага хурал дээр нэр дэвшээд би чадаагүй. Түүнээс хойш сар болж байна,  ам муруйсангүй. Долоон аймгаар явсан, морь уяж байгаа уяач шиг л явсан, муудалцах зав гараагүй. Санал хураалт эхлээгүй шахам байхад би гадагшаа явсан. Наадах чинь ёстой худлаа.

 

Ардын нам энэ сонгуулийн үр дүнг эцсийн үр дүн гарсны дараа ярьж л таарна шүү дээ. Ялсан ч ярина, ялагдсан ч ярина. Байдаг л үзэгдэл. Одоо яагаад ийм юм хийгээд байна вэ гэвэл хагаралтай байна гэсэн хар мэдээг олон нийтэд өгч, хагаралтай намд санал өгч яах юм гэж бодтол хар нэвтрүүлэг хийж л байгаа байхгүй юу.

 

-Дахин санал хураалтын дүнг та яаж харж байна вэ?

 

-Тааварлах аргагүй зүйл, гэхдээ мэдрэмж байна аа, байна. Байсан ч та нарт хэлэхгүй.

 

-Дахин санал хураалтад цагаан хуудас өгч, хүчингүй болгоод дахин сонгууль явуулъя гэсэн яриа явж байна. 

 

-Давалгаа биш сонгуульд нэр дэвшүүлж орсон зарим нь ийм яриад байгаа юм биш үү, би тэгж ойлгосон. Ард түмний сонголт сэтгэлзүйг хүндэлж сурах хэрэгтэй. Ялагдчихаад гонгиноод байж болохгүй.

 

Ард түмний шийдвэр бол шийдвэр. Замаас нь будилуулж дахин сонгууль явуулж байж, өөрөө Ерөнхийлөгч болчих санаатай хүн байж мэднэ шүү. Тэр хүмүүс сонгуулийн санал хураалтыг будилуулах башир арга хэрэглээд эхэлсэн нь мэдрэгдээд байна. буруу шүү дээ. Нямдорж заавал Монголын хаан байх албагүй, мөн биз. Нямдорж биш бол хэн ч биш гэж үзэх эрх надад байхгүй шүү дээ. Зарим хүн ингэж бодоод улс төрийг амраахгүй байна. Сүвлээд, хорлоод, шантааж хийгээд будилаан хутгаад байна ш дээ.

 

-Дахин сонгууль зарлалаа гэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр орж ирэх боломж бий юу?

 

-Би Сонгуулийн ерөнхий хороо биш. Ямар ч тохиолдолд СЕХ шийдвэр гаргана.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
dnbky:
Бат тулга монголыг хөрсөөр нь эргүүлэх байхдаа
2017-07-01
Зочин:
Ene tun hudlaa gar daa. Hujaagiin gar hol gedeg ni yah argagyi ynen bolj baigaa yum. hooson shudraga yaria yariad l tun sejgiin zonog doo
2017-06-30
Зочин:
DOTROOSOO GEGEER BYASALGAL TIIM NEG TARNII UNSH
2017-06-30
хүн:
женко та 2 улс орныг яг авч явж харагдаач аваачаад зарчих байлгүй монголыг минь спирт ус болдог шиг болгох нь гарцаагүй женкогын шуналын тоосонд чи амьсагаа хумх болох байх шүү та нар залуу гээд 4 жил өргүй өөр хоорондоо зөрчилдөж засагаа унагалгүй явж чадаагүйгээ мартачихдаг хөлдүү толгойнууд юмдаа
2017-06-30
зочин:
улаан цаим луивардчихаад гонгиноод баи гэж ман-ын луиварчидл хэлж чадна зугээрл сурцан юмыг сураар боож болдгуи юм гэж хэлээч луиварчин минь явж явж та нарт луиварчид гэдэгл нэр улдэнэдээ ат-та нарт дунгээн тавьчихсан баигааг харж бгаа биз
2017-06-30
Зочин:
Хуцаа та нар. Монголыг Баттулга л авч явна. Дараагийнх нь та байвал зүгээр. 8 Жил шүү
2017-06-29
dnbky:
Бат тулга монголыг хөрсөөр нь эргүүлэх байхдаа
Зочин:
Энхболд болиоч ээ! Гонгинуулаад л...!
2017-06-29
Мөн биз:
Улс төрийн зөнөглөл
2017-06-29
Иргэн:
Гонгинолгүй шөнөөр луйвар хийдэг байх хэрэгтэй гэх гээд байна уу даа энэ чинь. Та нар хол явахгүй нээ
2017-06-29
unen yum bn:
ENIIG TAGNUUL GEHEER NI BI BAATAR GENERALIIG SOLIORCHIJ GJ BODOJ BAILAA L DAA YAG ODOO ENE MUU HUURIIN YARILTSLAGIIG UNSHIJEE BAIHNEE ASAR MUU HUN BOL ENE YUM BN GADAADIIN TSEREG DAIRAAD OROOD IRSEN CH ENE MEDEEGUI UNTAJ BAIH YUM BAINAAAA
2017-06-29
tur enuund deed hemjeegee ug l doo:
ENE ODO ULSAD CHUHAL UIL YAVTS BOLOH BURT DANDAA L MEDEGUI UNGURDUG YASAN HEREGGUI HULGSICH VEE ZAIL CHI PSDA . NEG NOL UNTAJ BAIDAG NEG BOL GADAADAD TENEJ YAVDAG GENEE ZAILAAA CHII
2017-06-29
Зочин:
buh ard tumnii zalijin menget nymdorj, ooriinhoo muugaa medehgui buzar menget zalitai ugeer hariulnaa gej...
2017-06-29
Зочин:
Harin luibardchihaad buu sarbagnaad bai .Sursan zangaa tabiagui l bnadaa
2017-06-29
Мөн биз:
Байнга л би унтаж байсан, зурагтгүй, гадаадад байсан гэж асуултанд хариулахгүй заль хэрэглэдэг хүн яах гэж ярилцлага өгдөг байна аа. Сэтгүүлчид нь ч гэж худалдагдсан нөхдүүд.
2017-06-29
Зочин:
та шүү. ман мандтугай.
2017-06-29
Баяраа:
Нямдоржоо чи МОНГОЛООС зайлаа шээ
2017-06-29
Зочин:
Хужаагийн тагнуул чиний үе өнгөрсөн
2017-06-29
Giichin:
Nyamdorj neg ih uhaantai tsarailaad booronhiilood bna zorigtoi heleech tanai namiinhan yalanguya ichih ch gui hudlaa yarina nam dotroh asuudluu aygui nuuna daraana bugd unen boljhuvirdag shuu
2017-06-29
Зочин:
Баттулга дахиж мөнгө өгнө. Авдаг хүмүүс нь дахиад аваарай
2017-06-29
Zochin:
Unasan bukhud shaltag mundakhgui gegch l bolood baina daa.
2017-06-29