Хойд Солонгосын иргэдэд ажиллах зөвшөөрөл олгохоо зогсоожээ
2017-06-30

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзын Куала Лампур хотноо байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ. Уг үйл явдлын улмаас хоёр улсын дунд таагүй харилцаа үүсэхээс гадна дипломат харилцаагаа хүртэл тасалжээ.

 

 

“Ким Чен Намын үхлийг Пхеньян захиалсан” хэмээн Малайз мэдэгдсэн юм.

 

Тэгвэл Малайзын эрх баригчид эх орондоо байгаа Хойд Солонгосчуудыг ажил хийхийг хориглосон шийдвэр гаргажээ. “Тус улсын улсын иргэдэд ажил эрхлэхийг хориглож байна” гэж мэдэгдлээ.

 

Олон жилийн турш Малайз, Хойд Солонгосоос ажиллах хүч авч, эх орондоо ажиллуулдаг байсан юм.

 

Куала Лампур хотноо үйл ажиллагаагаа явуулдаг Хойд Солонгосын зоогийн газрын ажилчдад ажилах зөвшөөрөл олгоогүй учир тэд өнгөрөгч амралтын өдөр нутаг буцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин