АНУ-д Цагаачлалын хууль хэрэгжиж эхэллээ
2017-06-30

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн аваад исламын шашинтай нэр бүхий зургаан орны иргэдэд виз олгохоос татгалзсан хуулийн төсөлд гарын үсэг зурсан билээ. Уг хуулийг иргэд ихээхэн шүүмжилж, өнөөг хүртэл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй юм.

 

 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн дээрх Цагаачлалын хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Цагаачлалын эсрэг шинэчилсэн хоригийн хүрээнд исламын шашинтай Иран, Сири, Сомали, Судан, Йемен болон Ливи улс багтсан юм.

 

Визнийх нь хугацаа дууссан хүмүүсийг шууд албадан гаргахаас гадна дахин виз олгохгүй гэнэ.

 

АНУ-ын Дээд шүүх энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгчийн санаачилсан Цагаачлалын хуулийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн билээ.

 

                                                                                                        Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Siri Sudan ulsiin erx barigchidiin busarmag yavdlaas bolj edgeer ornii ard tumen mash xynd baidald baina
2018-11-14
Зочин:
зөв
2017-07-24
уншигч:
Сири, Судан гээд л хогын улсууд байдгийм билээ.
2017-06-30