Хар ба Цагаан сонгууль
2017-06-30

 

Манай ард түмэн Алтангургалдай шувуунд тийм ч дуртай биш. Гоё дуулдаг ч удаан сонсвол уярааж унтуулж, чадна гэдгийг мэднэ. Зарим нь бусад шувуудын юм уу, байгалын дуу чимээг гайхалтай сайн дуурайж чаддаг чадвартай байдаг тул нэн осолтой. Хэдийгээр үлгэрт энэ дууч шувуу  хулгай хийддэгүй ч улс төрд бол алтангургалдайнууд л сонсогчдынхоо хоолыг хулгай хийж байна. Үүнийг нь ард түмэн мэддэг тул харцага шонхорыгоо илүүтэй бодно. Дэлхий дээр 4000 гаруй төрлийн уран дууч шувуу байдаг бол манайд ердөө 76 хүн Алтангургалдай мэт ээлжлэн дуулсаар нийт баялгийн 60 хувийг атгадаг эрхтэй болчихсон.  Анх тэд яаж эхэллээ. Шонхор, гарьд бүргэдүүд нь ирлээ хэмээн Монголын улс төрд үүрээ зассан. Харин хожим нь төрөл зүйл нь танигдахаа больсон юм.

 

Хэрээнүүдэд бид хэзээний дургүй. Учир нь тэд өөрсдийгөө цагаан гэж эндүүрдэг, дэндүү онгироо. Тийм болохоор “хоёр хэрээ бие биенийнээ харыг гайхав” гэж шооч зүйрлэлийг гаргасан. Сонгууль хийсэн яг ийм юм болов. Ард түмний өмнө адилхан үйл нүгэлтэй хоёр тал хэн нь ашигтай ӨР тавьсан талаараа өрсөн дуулж, бие биенээ магтах шахав.  Долоон тэрбумын өр тавьчихсан нэг хэрээгээ дарж авсан нөгөөх нь ахиулаад 8 тэрбум өр босгочихоод дахин сонгуульдав. Хоёулаа босгосон мөнгөөрөө цагаан болох гэж алтангургалдайнуудыг мөнгө цохин худалдаж авчээ. Хоёр хэрээний бөөндсөн их өрийг энэ амьдрал, эрүүл мэндээрээ төлөхөө мэдэрсэн тул бид уярсангүй...

 

Манай хэрээнүүдийн цагаан болох хувилбарууд гүйцэгдэхээ больсон. “Хятад гаралтай хэрээ” гэсэн цуврал үлгэрийг нэг баян гаргаад л байдаг. Харин үүнд нь бид их талтай. Онгоц хөлөглөж чадах мөнгөтэй баянаа дагаад 3 саяулаа Хятадын дээгүүр  нисээд явчихна гэж заримдаа бүүр итгэчихнэ. Тэгсэн хэрнээ өдөр бүр Хятад зүг рүү нүүрсээ зөөж, зөрүүлээд будаа хоолны мөнгөө авна. Энийг болино гэж  санал хамсан эх оронч бүргэдүүд хаачив...

 

Биднийг зүгээр тэжээх нэг ч баян улс төрч, бас эх орноо орхиод бүгдээрээ нүүгээд очих хөгжил нь цогцолсон нэг ч арал байхгүй. Зөвхөн хэрээнүүд ба түүний үүрэнд шахалдсан хэдхэн шувуу  очиж чадах ойгүй баян арлууд бий. Бусад нь бүгд урагшаа, Солонгос нисээд “марш” гэдгээ ойлгох хэрэгтэй.. Хэдхэн хэрээ бусдынхаа бүх будааг хуваагаад дарчихсан байна. Одоо бид “цагаан” гэж нотлохоор тархи руу хар вакцин шахдаг болж.

 

Ах дүү хэрээнүүдийг эрх мэдлээс үргээе гэхээр ахиад л өнөөх Алтангургалдайнууд дуулаад эхэлнэ. Ард нь фонн хийдэг“сошиал хоор”  найралтай болсон. Үүнийг нь ноотолдог хэдэн тогос байх. Эзэн хэрээг юу  л гэнэ, тонголзоод давтаад байна. Хэрээг хар биш цагаан гэдгийг батлах хачин этгээд ажлыг хийж өгдөг супер баг бий болсон. Тэдний бид хар Пиарчид гэдэг төрөл зүйлд оруулсан.Тэд магтан дуулах ба үзэн ядах энэхүү “Сошиал хоор” дуундаа бидний ах дүү, анд найз бүгдийг татан оруулсан, талцуулсан байгаа.

 

Харыг  цагаан гэж харуулахад том хувь нэмэр оруулдаг болжморуудын ертөнц бүүр тусдаа бий болсон. Тэднийгээ бид жиргээчид гэж биширнэ. Хэрээнүүд хүртэл тэнд болжморын адил жиргэж чадна. Хоёр хэрээг цагаан гэж талцах нь энэ жиргээний ертөнцөд үнэндээ нэг ч болжмор байдаггүйг харуулна.   

 

Уул нь хэрээ тас хар. Энийг бүгд мэднэ. Хар өнгөндөө одоо ч дасаагүй байгаа манай хэрээнүүд анх өөр байсан. Тэд 90-ээд онд Сүхийн талбайд бөөгнөрөхдөө цагаан цээжтэй, хатан зоригтой шонхорууд мэт байсан юм. Тэгээд онцгой эрхтэй, овоорсон мөнгөтэй болж Алтангургалдай хоолойг худалдаж авсан. Мэхэлсээр хуурсаар иртэл цээжин хэсгээс нь хар судал гүйгээд эхэлсэн. Бид харсан ч цав цагаан хэвээрээ  байна гэж худлаа магтсаар...

 

Сонгуульдлаа. Хоёр хар хэрээний голоор нэг саарал шувуу ороод ирлээ. Өөрийгөө цагаан гэхгүй ч, хар болохгүй гээд байх тул сонирхолтой. Түүнд итгэж эхлэв. Хэрээг хар  цагаан гэсэн сохор хэрүүлийн  дунд “хоёулаа яг тас хар, би өөрчилнө ” гээд батлаад байгаа энэ шувууг дагаад үзье гэв. Хар цагаанаа ялгаж танья  гэж шийдсэн хүмүүс бүгд дэмжив.

 

Сонгууль дахих болж, ганц сааралыг сугалж орхиод хоёр харын элч  дахиад тунав.

 

Энд  арай илүү цагаахан гэж байхгүй шүү. Хоёулаа ХАР гэдгийг нь ойлгуулья. Тас хар гэдгээ ойлготол нь “цагаан цаас нисгэе” гэж Саарал уриалах болов. Тэр хэнийг нь ч дэмжихгүй  гэлээ.

 

Ерөнхийлөгчөө сонгох  7 дахь удаагийн санал хураалтын 7.07-ны өдрийг 777 болгоё.  Цагаан хувьсгалыг тайван замаар хийцгээе гэж “сошиал хоор” аялах болов. Хоёр харын нэгийг нь арай цагаан гэж хүчээр нотлох сонголтоос тэд залхжээ. Гэхдээ "Цагаан сонгууль" айсуй эсэх нь ард түмний гарт байгаа...

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тийм юм гэж байхгүй,наад чинь төөрөгдөл,бид намаасаа дэмжигдэж гарч ирсэн хүнийг сонгох хэрэгтэй.
2017-07-06
Зочин:
Амаржаргалыг нам нь дэмжихгүй байна шүүдээ.
2017-07-06
Зочин:
Ганц 2 хүний бодол яах вэ,Намаасаа олонхын санал аваад гараад ирсэн хүнийг бид яах вэ дээ,аль нэгийг нь сонгох хэрэгтэй шүүдээ.
2017-07-06
зочин:
цагаан сонгууль гэж ахин сонгууль өгөхөд ард түмэн хуудсаа цагаанаар ихэнх нь хийвэл ард түмний хүсэн хүлээж буй хүн ерөнхийлөгч болж,энэ 2 нэр дэвшигч бүр ахин нэр дэвшихгүйгээр үгүй болно гэсэн үг үү ямар учиртай юм бэ энэ намуудад шударга улс орноо аваад явчих олон арван чадалтай хүмүүс бгаа даа хэрэв баттулга ерөнхийлөгч болвол өшөө авалт өс хонзон гээд дуусахгүй юм болох уу
2017-07-03
Зочин:
Тийм юм гэж байхгүй,наад чинь төөрөгдөл,бид намаасаа дэмжигдэж гарч ирсэн хүнийг сонгох хэрэгтэй.
Иргэн:
Сонгуулийн нэг авах юм нь огт мэддэггүй луйвар но ил болох юмдаа.
2017-07-02
Зочин:
Баян-Өлгийчүүд М.Энхболдыг яагаад дэмжсэнийг мэдэх үү. Яагаад гэвэл М.Энхболд Асгатын мөнгөний ордыг нь Н.Энхбаяр үнэгүй гадныханд бэлэглэх гэж байхад нь таслан зогсоосонд талархаж дэмжсэн юм Энхболдод нэг ч лиценз байхгүй. Тэр эх орныхоо газрыг зарахаас татгалзаж түүнийхээ төлөөсөнд бүх албан тушаалаа өгөөд явж байсан жудагтай улстөрч. Тэр газрын наймаачин биш. Тэр Төв аймгийг Монгол төрд 9 жил төлөөлөхдөө овоолсон шороо бус, театр, сургууль, цэцэрлэгүүд, спортын ордон, асфальтан замууд бий болгосон. Зүдэрсэн хэсэгт нь тусалж явсан. Төв аймгийн газраас нэг ч сөөмийг зараагүй.
2017-07-02
зочин:
Амаржаргал шиг л хүн гараасай гэж бодох юм. Энэ 2 хар хэрээ гэдэг ч үнэн шүү
2017-07-02
Зочин:
Амаржаргалыг нам нь дэмжихгүй байна шүүдээ.
Зочин:
Ганц 2 хүний бодол яах вэ,Намаасаа олонхын санал аваад гараад ирсэн хүнийг бид яах вэ дээ,аль нэгийг нь сонгох хэрэгтэй шүүдээ.
Zocccc:
Buruu
2017-07-02
Zochiin:
Zuv
2017-07-02
Зочин:
Demjij bna Tsagaan songuuli hiij Amarjargaliigaa gargay Mongolchuud mini guij bna
2017-07-01
Цэцэг:
Санал хураалтын өдөр гэртээ амар өөр хийх аялах юм бол явцгаа ард түмэнгүй төр хаашаа харахыг юу болохыг харцгаая .Ёстой нэг үнэ цэнээ харуулаад өг миний ард түмэн ээ!
2017-07-01
Zochin:
Цэнхэр хувьсгал хийж Баттулгийгаа гаргацгаая
2017-07-01
sainaa:
cagaan huudas buu hiigeeree humuusee. uuniig husej baigaa heseg buleg hulgaich luibarchid baigaa gedegiig sanaarai
2017-07-01
Зочин:
GANBAATAR BATTULGA HOER DAHIN SONGUULD TUNAJ ULDEHEER BAISAN ENHBOLD GANBAATRIIG LUIVARDAJ
2017-07-01
Temuujin:
Daichin chamaig tanilaa. Chi enkhjingiin urd bdg selbegiin delguuriin khujaa mun bizdee. Utas chi 99507132, 80006757 bizdee. Unssan humuus zalgaad uzeerei. Bi medej bna.
2017-07-01
Гантулга:
Ганбаатар цалин нэмэх нь тодорхой болонгуут жагсаал хийж шоудаж гарч ирсэн саарал шдээ. Хэдэн санал авсан нь их юм. Урваач шарваач гар шдээ. Очиж очиж ёзгүй цариалсан амьтан дагчихаад. Наадуул чинь ард түмэн бтднийг ингэж турхирч байж улаан сонгууль болгохоос ч буцахгүй новшнууд шүү
2017-07-01
daichin:
Songuuliin zardald buu sanaa zov, shudraga hunee gargie.
2017-06-30
Indiia gas:
Udahguu ochino MANAN g huusun baigaaria
2017-06-30
Japan:
Ard tunen min songuuliin zardal bol munhu bish... ternees ihiig hulgailj baigas
2017-06-30
Зочин:
TSAGAAN songuuli TSAGAAN HUUDAS
2017-06-30