Засгийн газрын үнэт цаас буурах тал ажиглагдаад байна
2017-06-30

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанд  эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийв. Түүнийг мэдээлэл хийсний дараагаар гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

 

-Төвийн 120 сум цахилгаангүй болсон гэж байна. Сонгогчдоос хэзээ цахилгаантай болох талаар асууж байна. Энэ аймгууд хэзээ цахилгаанаар холбогдох вэ?

 

ЭХ-ний сайд П.Ганхүү:

 

-Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийг хангадаг эрчим хүчний шугам байгалийн асар хүчтэй үзэгдэл бороо, салхи холилдож орсны улмаас нурсан. 12 аймгийн гэр үерт урссан. Үүнээс таван айлын гэрийн мод ахиж янзлах боломжгүй нурж, 800 мал үрэгдсэн. Байгалийн гамшигт үзэгдэл болсонг газарт 35 албан хаагч ажиллаж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд  орж ирэх зээлийг аль салбарт түлхүү зарцуулах вэ?

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

 

-5.5 тэрбум ам.долларын 2.2 тэрбум ам.долларыг өнгөрсөн Засгийн газрын үед тавьсан зээлийг дарахад зарцуулна. Хүү нь 0.75, 20-30 жилийн хугацаатай зээл байгаа.  Бондуудыг өнгөрсөн хугацаанд авч ашигласан. Төсвийн дэмжлэг байдлаар зээлийг ашиглана. Хамгийн гол нь эдийн засгаа  дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ.  Эдийн засгаа сэргээхэд зээлийг хэрэглэж байна уу гэдэг дээр хяналт тавих юм.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар бондын ханш унасан. Эдийн засаг өсчээ. Эхний улирлын байдлаар 4.2 хувьтай гарчээ. Хүүхдийн мөнгийг одоо 40 хувьд нь олгож байгаа. Үүнийг 60 хувьд нь хүрч олгох боломж байна уу.  Эрдэнэтэд хүчтэй салхи шуурч, мөндөр орлоо. Байгалийн үзэгдлээс үүссэн хохирлыг хэр хугацаанд арилгах вэ?

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

 

-Сүүлийн үед  үнэт цаасны ханш унаж эхэлсэн. Засгийн газрын үнэт цаас буурах тал ажиглагдаад байна. Төсвийн орлого ирэх оны мөн үетэй харьцуулахад ахицтай байна. 412 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргаж чадсан. Нөгөө талдаа эдийн засгийн алдагдлыг бууруулахаар бонд гаргах шаардлага байхгүй болж байна. ОУВС-д эдийн засаг, төсвийн хүрээнд гарч байгаа тоон үзүүлэлт дээр тогтож ажиллахаар байгаа.  

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Тийм:
талыг бол МАН гар - ууд дор нь л Босгоно ш дээ!
2017-07-01