Таван аймаг тог цахилгаанд холбогдлоо
2017-07-01

 

Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хоёр өдрийн дотор шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбож эхэллээ. 


Эрчим хүчний яамны БХЗГ-ын Цахилгааны хэлтсийн дарга С.Цэрэнжамцаас тодруулга авлаа. 


-Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засварлаж дууссан байна. Аймгуудыг бүхэлд нь хангаж чадсан уу?


- Цахилгаан дамжуулах 14 төмөр бетон тулгуур хугарч, эвдэрсэн.Нэг бетон тулгуур нь 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй, тусгай зориулалтын тулгуур байдаг.Харин энэ удаа аваарын нөөц тулгуур байсан учраас яаралтай арга хэмжээ авч чадлаа. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн100гаруй инженер, техникийн ажилтан 48 цагийн турш тасралтгүй ажилласны үр дүнд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Өнөөдөр /2017.07.01/13.00 цагт аймгийн төв, сумдыг эрчим хүчээрхангаж эхэллээ. 


- Шинээр суурилуулсан бетон тулгууруудад хэдэн жилийн баталгаа өгч байгаа вэ?


- ОХУ-д үйлдвэрлэсэн, технологийн тусгай зориулалтын тулгуурууд үйлдвэрлэлийн баталгаат хугацаатай байдаг. Энэ агаарын шугам нь анх 1978 онд 35 кВ-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орж байсан бөгөөд 1980 онд 110 кВ-д шилжүүлсэн. Тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тооцоолол, барилга угсралтаар гүйцэтгэсэн. Байгалийн гамшигт үзэгдэл болсон шөнө буюу зургадугаар сарын 28-нд нийт зургаан аймаг, 150 гаруй сумдын цахилгаан тасарсан. Харин зургадугаар сарын 29-ний 10.00 цагт яаралтай арга хэмжээ авч хоёр аймгийн төв, 38 сумыг цахилгаанд холбосон. Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын нөөцийг ашиглан Завхан болон Говь-Алтай аймаг, сумдыг цахилгаантай холбосон. Сэргээгдэх эрчим хүч ашиглаж, зарим сумыг цахилгаанаар хангасан.


- Өмнө нь ийм гэмтэл аваар гарч байсан уу? Хэдий хэр хугацаанд засварлаж байсан бэ? 


- 2001 оноос хойш байгалийн хүчин зүйлээс шалтгаалж нийт долоо удаа 110 кВ-ын ЦДАШ-ын тулгуур унаж байсан. Энэ удаа аваарын нөөц тулгууртай байсны хүчинд яаралтай арга хэмжээ авч чадсан. Өмнө нь ийм тохиолдолд хоёр долоо хоног зарцуулдаг байсан бол энэ удаа хамгийн хурдан буюу хоёр хоногт хийж гүйцэтгэлээ. 


- Хүндрэлтэй асуудал юу байв?


- Анх бид газар дээр нь ажиллахаар ирэхэд бодит нөхцөл байдал 7 – 10 хоногийн хугацаа орох төлөвтэй байсан. Тиймээс Эрчим хүчний сайдын тушаалын дагуу яаралтай арга хэмжээ авах хүрээнд гурван гүүр барьж, таван бүсийн 100 гаруй инженер техникийн ажилтан өдөр шөнөгүй ажиллалаа. Мөн нэг бетон тулгуур нь26 м урт, 5.5 тонн жинтэй учраас зориулалтын тээвэрлэлтийн машин техник шаардлагатай. Тулгуур тээвэрлэх зорилгоор “Илч хангай” ХХК,“Алтай трест” ХХК-ийн тээврийн машин хэрэгслийг нэмэлтээр ашиглалаа. Мөн тухайн шугамд их хэмжээний тунадас орсон учраас халтиргаа гулгаа ихтэй, намаг шалбаагтай байсан.Гэхдээ бид хүндрэлтэй асуудлыг тоочилгүй, хамгийн гол нь аймаг сумдыг яаралтай эрчим хүчинд холбох л үүрэгтэй. Тийм учраас гурав хоногоос хэтрэхгүй хугацаанд ажлаа шахаж, онцгой нөхцөлд ажиллалаа. Маш хүнд нөхцөлд манай мэргэжилтнүүд үүргээ гүйцэтгэсэн.Эрчим хүчний сайд П.Ганхүү газар дээр нь ажиллахдаа шаардлагатай асуудлыг дор нь шийдвэрлэж, шуурхай арга хэмжээ авсны хүчинд яаралтай ашиглалтад орууллаа.


- Гурав хоногт аймаг, сумдын онцгой объектууд яаж ажиллаж байсан бэ?


-Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээний дагуу аймаг, сумдад онцгой тохиолдолд ашиглах эрчим хүчний нэмэлт эх үүсвэр байх ёстой. Энэ дагуу эмнэлэг болон онцгой объектууд нэмэлт эх үүсвэрээ ашиглан цахилгаанаар хэвийн хангаж ажиллах учиртай.

Shuud.mn
Сонин хачин
хишгээ:
Баярлалаа сайд болон салбарын ИТА д сайн ажиллажээ
2017-07-02
Zochin:
Bayar hurgii. Salbar but buschileed nuuts butduuleh heregteidee Zasguun gazar nuuts burduuleh hurungiig shiideh
2017-07-01
иргэн:
Баяр хүргье ийм сайдтай байгууллага ажил нь өөдрөг байхаас аргагүй өөрөө хамт ажилчидтайгаа зүтгэж байхад амжилт танай салбарын хамт олныг дагахаас өөр яах билээ өөдлөх айл үүднээсээ гэж ман эрч хүчтэй ажилсаг ийм залуусаа дэмжих хэрэгтэй лай болсон хогтйн сайдууд ч олон байна дааЭрчим хүчний салбарынханд амжилт хүсье
2017-07-01