Дуу цахилгаантай бороо орно
2017-07-02

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2017 оны 07 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.

 

Shuud.mn
Сонин хачин