Бага зэргийн бороо орно
2017-07-03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

 

  Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, нутгийн баруун хагаст сэрүүснэ.

 

2017 оны 07 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 27-32 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин