“Эрх мэдлийн зуслан” нээгдлээ
2017-07-03

 

ГҮНЖ” төв Тайваний “Garden of Hope” сантай хамтран 2017 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд “Эрх мэдлийн зуслан” хэмээх арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг арга хэмжээг Тайваний Гадаад Хэргийн Яам болон Монголын Эмэгтэйчүүдийн Сан (МОНЭС) хамтран санхүүжүүлж байна. “Эрх Мэдлийн 3услан”-д Тайваниас 10, Камбож улсаас 1, Монголоос 15 охин оролцоно.

 

Үйл ажиллаганааны талаар “Garden of Hope” сангийн захирал хатагтай Чи Хуй Жунг: “Ази охид” (asian girls) хэмээх түлхүүр үгсээр интернэтэд хайлт хийж үзвэл дийлэнх тохиодолд "үзэсгэлэнтэй", "хөөрхөн",халуухан", "гоёмсог", "болзоо", "хувцасгүй" гэх мэт үгс бүхий үр дүнгийн жагсаалт бий болдог. Камбож улсад хүүхдийг садар самууны зорилгоор ашиглах асуудлыг огт хуульчлаагүй. Харин Малайз улсад насанд хүрээгүй хүүхдийг гэрлүүлэхийг хүлээн зөвшөөрдөг. Тайваньд бэлгийн харилцааны талаар ярих нь хориотой сэдэв байдаг. Харин Монголд охидын эрхийг төдийлөн сайн хангаж чадахгүй байна. Иймд “Эрх мэдлийн Зуслан” хэмээх арга хэмжээг зохион байгуулж оролцогч охидын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар “Ази охин” байна гэдэг нь ямар утга учиртай болохыг, оршин суугаа бүс нутагт нь ямар бэрхшээл саад учирч, ямар боломжууд бий болж байдаг, түүнчлэн ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа талаар нь нээлттэй ярилцана. Азийн охидыг жендерийн хэвшмэл ойлголтоос ангид байх мэдлэг, чадвартай болгож чадавхижуулах, өөрийн ирээдүйгээ бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх нь бидний зорилгоо хэмээлээ.

 

Уг арга хэмжээ нь 10 гаруй жил зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил анх удаа манай улсад болж байна.

 

 Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин