Монголбанк 25.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
2017-07-03

 

Монголбанкны 2017 оны 2-р улирлын байдлаарх үйл ажиллагааны үр дүн 125,2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурлаа. Тайлант хугацаанд санхүүгийн үзүүлэлт ашигтай гарахад төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт голлон нөлөөлжээ.

 

Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч, үүнтэй холбоотойгоор Монголбанкны гадаад болон дотоодын өр төлбөрийн хэмжээ буурсан нь санхүүгийн тайланд эерэг өөрчлөлт бий болох нөхцөлийг бүрдүүллээ.

 

Монголбанкны тухайн жилийн алдагдлын хэмжээ нь 2012 онд 181,395 сая төгрөг, 2013 онд 251,071 сая төгрөг, 2014 онд 535,475 сая төгрөг, 2015 онд 357,394 сая төгрөг, 2016 онд 1,648,026 сая төгрөгтэй тус тус тэнцэж байв. Валютын арилжааны алдагдал, ханшийн зөрүүний алдагдал, гадаадын байгууллагаас авсан зээлийн хүү, санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн алдагдал зэрэг нь Төв банкны алдагдалд голлон нөлөөлж байв.

 

Цаашид эдийн засгийн төлөв байдал сайжирч, ханш тогтворжсоноорМонголбанкны алдагдал буурч, санхүүгийн тайлан ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hudal zuildee humuusiig itgenee gej bodood baidagiin shig bgan zailuul.....olon havar negendee gej
2017-07-12
pkxny:
худал үгэнд чинь ард түмэн итгэхээ больсон шүү
2017-07-05
Baaraa:
Bartsaixan odoo zalgij ugnu duu
2017-07-04
иргэн:
Монголбанк бодлого явуулдаг банк болохоос арилжааны үйл ажиллагаа явуулдаг ашиг хийдэг банк биш шүү дээ.
2017-07-04
Зочин:
Uudrug ur dun garch ehleb ee
2017-07-04
Зочин:
Bayar hurgieee
2017-07-04
Зочин:
Монголбанк чинь Бусад арилжааны банкууд шиг БИЗНЕС хийдэг байгууллага болж байна уу? Хэрвээ хийдэг бол ЯГ ямар замаар энэ их мөнгийг олсон юм бэ? Төгрөгний ханшийг албаар УНАГАЖ олсон ашиг уу? наад мөнгө тэгээд.
2017-07-03