Алваро Моратагийн ирээдүй ойрын үед шийдэгдэнэ
2017-07-04

Английн Манчестер Юнайтед багт нэгдэхэд тун ойрхон байгаа Испани довтлогч Алваро Моратагийн хэрхэх нь энэ долоо хоногт шийдэгдэж магадгүй байна. Учир нь өчигдөр түүний аав Алфонсо Мората Реал Мадрид багийн удирдлагуудтай уулзахаар Сантяго Бернабеу цэнгэлдэхэд очсон байна.

 

 

Энэ нь Моратаг Англи руу явуулах тухай яриа байсан нь гарцаагүй бөгөөд наймаа шийдэгдэхэд тун ойрхон байгааг харуулж байгаа юм.

 

Жозе Моуриньюгийн баг Швед довтлогч Ибраг багаасаа хассанаас  хойш Антуан Гризманныг авахаар хөөцөлдөж байсан. Энэ наймаа бүтэлгүйтэх үед шууд Моратад өндөр гэрээний санал хүргүүлсэн юм. 

 

 

Манчестер Юнайтед баг энэ долоо хоногийн ням гарагт АНУ-ыг зорино. Улаан чөтгөрүүд тус улсад улирлын өмнөх 5 тоглолт хийх хуваарьтай байгаа аж. Магадгүй энэ аялалаас өмнө Моратагийн наймаа шийдэгдэж магадгүй байна. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин