Улаанбаатар бүсийн 2017 оны аварга шлгаруулах тэмцээн эхэллээ
2017-07-04

 

          Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улаанбаатар бүсийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд өнөөдөр Баянхошууны сургалтын цогцолборт эхэллээ.

 

            Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубын 16 багийн 120 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

 

            Тус тэмцээн нь гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тэмцээн маргааш үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин