53 хүн усанд живж амь насаа алджээ
2017-07-04

 

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх тохиолдлууд нэмэгддэг.

 

Үүнтэй холбогдуулж Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/, Замын цагдаагийн алба /ЗЦА/ хамтран сэрэмжлүүлэг, мэдээллийг өнөөдөр хүргэлээ.

 

Энэ сарын 3-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усанд живсэн гэх осол гарч, 53 хүн амь насаа алдсан байна. Үүний 10 нь хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байжээ. Мөн 2016 онд зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж, 484 хүн нас баржээ. Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа болов ч нас баралтын түвшин орон нутагт өндөр байна.

 

Иймд иргэдийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч зугаалан дээрх болзошгүй эрсдлүүдээс сэргийлэхэд зориулж дараах зөвлөмжийг хүргэе.

 

1. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх                                                                                                                          

2 .Голын ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх

3. Согтууруулах ундаа хэрэгслэсэн үедээ гол усанд орохгүй байх

4. Хоол хүнсээ зөв хадгалж, гарын ариун цэвэр сахих

5. Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх

6. Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршилтаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөж, шүхэр авч явах

7. Үер усны аюулаас болгоомжилж гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх

8. Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулгах

9. Автомашины бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах

10. Орон нутгийн замд хурдаа 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байх.

 

                                                                                                        Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин