Би ҮХЦ-д хандана
2017-07-05

Гэрэл зургийг mpa.mn

 

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх үед хотын засаг захиргааны байрыг нийслэлийн өмнөх удирдлага бусдад худалдсан гэдгийг хотын мээр С.Батболд хэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тайлбар хийлээ. Тэрбээр:

 

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар АН эрх барьж байх үедээ нийслэлийн засаг захиргааны байгууллагын байрыг зарсан байна гэж хэлсэн. УИХ-ын дарга М.Энхболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар чуулганы хуралдаанд бусдыг гүжирдсэн үйл ажиллагаа явууллаа. М.Энхболд өөрөө нийслэлийн Засаг дарга байсан хүн. Улаанбаатарын хотын захиргааг зардаг эрх мэдэлтэй албан тушаалтан Монгол Улсад байхгүй. Тиймээс УИХ-ын дарга хууль зөрчиж байгааг эсэргүүцэж байна. Нийслэлийн Засаг дарга хүн гүтгэж байгааг эсэргүүцэж, ҮХЦ-д хандахаа мэдэгдэж байна.

 

Бид нийслэлийг 2012-2016 онд удирдахдаа шилэн болгосон. Өөрсдөө удирдаж байхдаа харанхуй удирддаг байсан. Нийслэлчүүдийг цагаан цаас гэж доромжилж байгааг эсэргүүцэж байна. Цагаан цаас мэтээр доромжилсон хүмүүст хариу өгөх болно. Үндсэн хууль зөрчөөд байна. Энэ гүтгэж гүжирдэж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Бидний үед 90 гаруй мянган иргэнд  цахимаар газар олгосон.  Гэтэл одоо 93 мянган иргэнд газар өгчээ гэж ярьж байна. Тиймээс цахимаар газар авсан иргэдийн өмчийг буцааж авах гэж байна уу гэсэн хардлага байна хэмээлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бат-Үүлээ одоо больчих. Чамайг юу хийснийг бид мартаагүй ээ. Зүгээр л тэтгэвэртээ суугаад завшсан хөрөнгөө ид. Эсвэл бх газар чинь уг нь тодорхой л бмаар юм. Залуусыг буруу зүйл рүү турхиран бүү зөнөглөөд бай
2017-07-08
Мөөгий:
Бат үүлээ хүн ажлыг нь хийлгэ битгий хэл ам татлаад бай
2017-07-05
Шүүмж:
Бат-үүлээ чи боль удахгүй чиний байх газар чинь Улаанбаатар биш шорон чи хуцалгүй идэж уусан мөнгөө буцаагаад өг
2017-07-05
Монголхүү:
Бат-Үүл бол энэ цаг үеийн улс төрчид дунд бол есүс нь шүү
2017-07-05
Tevchigch:
Uneheer olon jil tevchlee, bat uul guai odoo boliosoi, hen hojson bayajsan, yund hurseniig bugl uzlee harlaa, ard tumen bolon uls yaduurlaa ene unen bishuu tsaashid yamarch baisan shine nam humuustee itgeh ganch arga zam bna 20 jil huursan nuhduudees odoo bolio oo
2017-07-05
Зочин:
Одоо энэ Бат үүл гуай бол чамайг одоо хэн ч тоохгүй наад захын жишээ хогийн уут хийж бна гээд хэдэн тэрбумаар халзан баттулгатай мөнгө цацаж зарлагадаж ард түмний татварын мөнгөөр тансаглаж бнг юу гэж ойлгох вэ энэ бол ил жишээ,оффшир мөнгө нууснаа одоо тайлбарла
2017-07-05
Зочин:
ХУВИА БОД ЭГОИСТ БАЙ ГЭДЭГ НӨХӨР ШҮҮ ДЭЭ.
2017-07-05
Зочин:
Бат Үүл Монголд мөнгөө хадгалж болноо доо. Харь сэтгэл гаргаж оффшорт нуугаад байхдаа ч яахав дээ. Эх орон нь хямарчихаад баыхад шүү. Тэр Женко Баттулга ч яахав угаасаа боловсрол мэдлэг байх биш. Идэж уухдаа эх орон гэж мэдэх ч үгүй. Улсын баатар хүн гэхээр итгэмгүй санагдаад байдаг юм.
2017-07-05
butehgui buruutan:
4 jil darga baihdaa tedniig shalgaj huuli bus yumiig ni gargaagui baij odoo tom yum yariad nemergui za
2017-07-05
zochin:
Batbold yu ch xiigeegvie end tend ochij hob yariad urdahaa muulaad Batvvliin haana ch hvrehgvi
2017-07-05