Хүүхдийн шигшээ багийн сонгон шалгаруулалт явагдаж байна
2017-07-06

 

Биеийн тамир спортын газрын календарчилсан төлөвлөгөөний дагуу ирэх наймдугаар сард Монгол туургатны хүүхдийн их наадам болох гэж байгаа. Үүнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах сорилгууд хэдийнээ эхэлсэн байна.

 

Тодруулбал өнөөдөр Спортын Төв Ордны “А” зааланд өсвөрийн сагсан бөмбөгчид цуглараад байна. Өнөөдөр маргааш гэсэн хоёр өдөр энэхүү сорилго үргэлжлэх бөгөөд эндээс дээр дурьдсан наадамд оролцох Монгол Улсын шигшээ баг тодорно. Энэхүү сорилго өглөө 09 цагаас эхэлсэн юм. Сорилгод 2000.01.01-2003.12.31 оны хооронд төрсөн, улс хотын чанартай тэмцээний медальтай эрэгтэй шилдэг 48, эмэгтэй шилдэг 48, нийт 96 өсвөрийн тамирчин хамрагдаж байгаа гэж албаны эх сурвалж мэдэгдэв. Монгол туургатны хүүхдийн их наадам нь наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногт Улаанбаатар хотноо явагдана.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин