СЕХ 13.00 цагт ирцийн мэдээ өгнө
2017-07-07

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болсон.

 

Дахин санал хураалтыг орон даяар өнөөдөр 07.00-22.00 цагийн хооронд явуулна. Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээг 13.00, 18.00, 23.00 цагт өгөх юм байна.

 

Улсын хэмжээнд нийт 1.9 сая сонгогч саналаа өгөх юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин