Сонгогчдын ирц улсын хэмжээнд 18.83 хувьтай байна
2017-07-07

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдаж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгогчдын ирцийн талаар мэдээллээ.  12.00 цагийн байдлаар  сонгогчдын ирц аймгийн хэмжээнд  17.33, нийслэлд 20.6  хувьтай байна. Сонгогчдын ирц  12.00 цагийн байдлаар улсын нийт дүнгээр 18.83 хувьтай байгаа аж.

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Зургадугаар сарын 26-ны өдрийн мөн цагт авсан сонгогчийн ирцийн дүнтэй харьцуулахад хоёр хувиар бага байна. Энэ ирц яг 12.00 цагийн дүнг биш. Сумаас аймаг, дүүргээс нийслэл рүү ирүүлж байгаа хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Төв аймгийн хэсгийн хорооны автомат машин ажиллахгүй байна гэсэн. Энэ талаар...?

 

-Одоогийн байдлаар санал авах ажиллагаа хэвийн явагдаж байна. Төв аймагт саналын хуудсаа санал тоолох машин уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу  хамтарсан баг Төв аймагт очиж шалтгаан, оношийг тодруулахаар явсан. Одоо Төв аймагт  санал тоолох ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хуулиараа санал тоолох автомашин эвдэрсэн үед гар аргаар тоолох ажиллагаанд шилжинэ гэсэн заалттай хэмээн хариулав. 

 

СЕХ  сонгогчдын ирцийн талаарх мэдээллийг 12.00, 17.00, 22.00 цагийн байдлаар тус тус мэдээлэх юм. 

Аймаг            ирц/хувиар

 12.00 цаг

17.00 цаг

22.00 цаг

Архангай

16.2

 

 

Баян-өлгий

9.5

 

 

Баянхонгор

20.7

 

 

Булган

15.6

 

 

Говь-Алтай

18,4

 

 

Говьсүмбэр

23.7

 

 

Дорноговь

21.5

 

 

Дорнод

16.2

 

 

Дундговь

16.3

 

 

Завхан

19.8

 

 

Өвөрхангай

18.1

 

 

Өмнөговь

18.2

 

 

Сүхбаатар

19.3

 

 

Сэлэнгэ

17.8

 

 

Төв

18.4

 

 

Увс

17.4

 

 

Ховд

15.2

 

 

Хөвсгөл

14.99

 

 

Хэнтий

17.2

 

 

Дархан-уул

19.6

 

 

Орхон

16.3

 

 

Нийслэл 

Баянзүрх

22.4

 

 

Хан-Уул

20.6

 

 

Сүхбаатар

19.3

 

 

Чингэлтэй

18.1

 

 

Баянгол

21.3

 

 

Сонгинохайрхан

19.8

 

 

Багануур

19.2

 

 

Багахангай

27.0

 

 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
turuun Olgiid luivar hsen, odoo Tov aimagt luivar hiih n dee.
2017-07-07
Зочин:
man-ynkhan tsagaandaa garchee ,
2017-07-07
zochin:
ene udaa dahiad 50 d hurehguiee harj l bgarai.
2017-07-07
Зочин:
Muu bain idevhteI teneguud ireed l duuslaa hoo
2017-07-07