МАН Төв аймагт хяналтын тооллого явуулахыг шаардав
2017-07-07

Ерөнхийлөгчийн санал хураалт эхлэхэд өнөөдөр өглөө 07.00 Төв аймгийн санал тоолох автомат машин ажиллахгүй байсан талаар мэдээлсэн. Тиймээс СЕХ холбогдох байгууллагын 10 хүний бүрэлдэхүүнтэй багийг тус аймагт ажиллахаар явсан, саналын хуудсыг гараар тоолох дараагийн алхамд шилжсэн гэдгийг мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан МАН-аас мэдээлэл хийлээ. 

 

Төв аймгийн хэсгийн хороодын санал тоолох машинууд ажиллаагүй нь СЕХ бэлтгэл ажлаа тааруу хангасны илрэл гэж МАН үзжээ. Төв аймагт санал тоолох машин ажиллахгүй байгаатай холбогдуулан СЕХ-оос АН, МАН-ын төлөөллийг хүлээн авч уулзсан аж. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Санал тоолох машинд алдаа гарах зүйл өмнө нь ч тохиолдож байсан. Санал тоолох машиныг яаралтай засварлахаар ажиллаж байна” гэсэн тайлбарыг улстөрийн хүчнүүдэд өгчээ. 

 

Харин  МАН  санал тоолох машиныг санаатайгаар ажиллуулахгүй байж болзошгүй хэмээн үзэж СЕХ-нд шаардлага хүргүүлсэн байна.  МАН-аас нэр дэвшигч М.Энхболд бол Төв аймгаас хэд хэдэн удаа сонгуульд нэр дэвшиж байсан төрсөн нутаг. Тиймээс нэр дэвшигч М.Энхболд Төв аймгаас өндөр санал авах боломжтой. Өмнөх сонгуулиудаар ингэж аймгийн хэмжээнд санал тоолох машин ажиллахгүй байх тохиолдол гарч байгаагүй учраас  санаатай үйлдэл байж болзошгүй гэж МАН үзэж байгаа аж. 

 

Тиймээс  "Төв аймагт өглөөний 07.00 цагаас хойш санал тоолох машин ажиллагаагүй шалтгааныг тогтоож, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх, мөн Төв аймгийн бүх хэсгийн хороодод 100 хувь хяналтын тооллого хийх гэсэн шаардлагыг ч СЕХ-нд хүргүүлжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zaya:
xvn nas barchaad ajil yawdal ni.bolj bxad apradanda op gdg emch bas bdiin bnle.vnen aimar bayanzvrhiin sexeeni suwilagch ni yntjediin ble.vnen gaixalt.mungu ungu xarsan muusain yumnuud
2017-07-07