УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Сонгуулийн хороодоос ирүүлж байгаа дүн мэдээллээр урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50.7 хувийн санал аваад байна. Нийт 10 аймаг, долоон дүүрэгт ялалт байгуулсан дүн мэдээг авлаа.
Баянхонгор, Завхан, Булган зэрэг аймгуудад саналын дүн 100 хувь гарчихаад байхад Сонгуулийн дүн хэсгийн хорооны саналыг гаргахгүй бариад байна. Маш хүнд нөхцөлд дүн гарч байгаа гэдгийг хэлмээр байна. Монгол төрийн бүх байгууллага, цагдаа хүчний байгууллага Ардчилсан намаас нэр дэвшигчийн эсрэг ажилласан. Эрх мэдлийн эсрэг өрсөлдөж байна. Гэхдээ ялна гэсэн итгэл байна.
Гадаад дахь саналын тоо нэмэгдэх хэдий ч одоогийн дүнд эрс өөрчлөлт орохгүй. Ямар нэг луйвар булхайг бид гаргуулахгүйн төлөө ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг шударга байлгахын төлөө хяналт тавьж ажиллахыг та бүхнээс хүсье хэмээлээ.
Уншиж байна |