Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2017-07-08

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар үүлшинэ, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Shuud.mn
Сонин хачин