СЕХ маргааш мэдээлэл хийнэ
2017-07-08

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээ аймаг, нийслэлийн хэсгийн хороод СЕХ-нд нэгтгэн ирүүлсэн. Урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. 

 

Харин СЕХ албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа билээ. Учир нь санал хураалтын дүнг бүрэн авч нэгтгэж байж нийтэд мэдээлдэг. Өнөө орой онгоцоор ирэх гадаадад байгаа иргэдийн саналын хуудсыг хүлээн авч тоолж дүнг гаргасны дараа мэдээлэх юм. Тиймээс СЕХ маргааш 09.00 цагт мэдээлэл хийхээр товлоод байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин