Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2017-07-10

Өнөөдөр төвийн аймгуудын баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин