Хязаалан мордлоо
2017-07-10

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан насны морины уралдаанаар эхэлж байна.

 

Энэ жилийн хязаалангийнй уралдаанд 299 хурдан хүлэг бүртгүүлснээс 150 гаруй хязаалан хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооны хашаанд үлдэж, 100 гаруй хурдан үрээ гарааны зурхай руу гарлаа. 

 

Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ  авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг. Иймд Шадар сайд У.Хүрэлсүх хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгсөн билээ.

 

Өнгөрсөн жилийн хязаалан насны морины уралдаанд 342 хурдан хүлэг шандас сорьсноос Дундговь аймгийн Хулд сумын харъяат улсын алдарт уяач Б.Лхагва-Очирын хурдан хүрэн зээрд үрээ хязаалангийн уралдааныг өнгөлсөн. 

 

Энэ жилийн хязаалан 16 км-ын зайд уралдана.  Хэний хурдан хүлэг түрүү магнайд хурдлахыг тун удахгүй мэдээлнэ. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
орчин цагын унаач хүүхдүүдийн ирээдүй нэг иймэрхүү тавилан угтах нь тэр
2017-07-12
зочин:
хөөрхийлөлтэй энэ хэдэн амиа золиослогчид эзнийхээ даалгаварыг биелүүлэхгүй бол эзэндээ гөвшүүлэх нь энэүүхэнд эзнийхээ морыг гэмтээвэл амиа золиослогчид нь өөрсдөө хэд нугалж төлөх нэг бол бүх насаараа уяач эзнийхээ боол нь болох нь тэр
2017-07-12