“Нарантуул”, “Хархорин” зах өнөөдөр ажиллана
2017-07-10

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарийг танилцуулж байна.

 

“НАРАНТУУЛ” олон улсын худалдааны төв: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 16-ныг хүртэл амарна.

 

ХАРХОРИН: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэл амарна.

 

БӨМБӨГӨР: Долдугаар сарын 8, 9-нд 11:00-18:00 цаг хүртэл ажиллаж, 17-ныг дуустал амарна.

 

БАРС: Долдугаар сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 15-ныг дуустал амарна.

 

ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 16-ныг дуустал амарна.

 

ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 17-ныг дуустал амарна.

 

ӨГӨӨМӨР ЗАХ: Долдугаар сарын 8-наас 10-ныг дуустал 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж, 11-нээс 19-нийг дуустал амарна.

 

Shuud.mn
Сонин хачин