Улаанбаатар
Зургаан давхар барилгатай дүйцэхүйц дээлийг дэлгэв
2017-7-11

Гэрэл зургийг MPA.mn

 

“Дээлтэй Монгол” наадам өчигдөр /2017.07.10/ Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Энэхүү наадмын үеэр хамгийн том хүннү дээлийг олон нийтэд дэлгэн танилцууллаа.

 

“Батзүү” ХХК-ийн 20 жилийн ойдоо зориулан тус компанийн хамт олон хүннү загварын дээл урлажээ. Энэхүү дээл нь зургаан давхар барилгатай дүйцэхүйц хэмжээтэй буюу 14 метр өндөр, 18 метрийн өргөнтэй аж.  Дээлийг “Батзүү”  ХХК-ийн оёдолчдоос гадна Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгийн 50 гаруй үйлчин  урлажээ.

 

Нийтдээ 500 метр даавуугаар хоёр сарын турш үндэсний хээ угалз гэх мэт нарийн оёдлоор шаглаж урласан байна.  Дээлийг Геннисийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин