Фото: “Дээлтэй Монголчууд”
2017-07-11

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор өчигдөр /2017.07.10/ жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

 

Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монголчууд өөрийн түүх соёлын онцлогоо дэлхий дахинд сурталчлах боломж Үндэсний их баяр наадмын өдрүүдэд илүү их олддог. Түүхийн олон мянган жилийн хөгжлийн явцад бий болж, улс үндэстнийхээ язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч  нь тухайн үндэсний хувцас, эд хэрэглэл байдаг билээ. Монгол туургатны дээл хувцас нь  монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор  бүрэлдэж, өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцасаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой анх зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ өдгөө улс, хотдоо жуулчдыг татах нэгэн чухал наадам болж чаджээ” хэмээв.

 

 “Дээлтэй Монгол” наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн, Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдав.

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ГАДААДЫН ЖУУЛЧИД МОНГОЛД НЭГ ИРЭЭД ДАХИЖ МОНГОЛД ИРЭХ СОНИРХОЛГҮЙ БАЙДАГ ГЭСЭН.
2017-07-16
Зочин:
Энэ нэг муухай чимэг зүүлтнээсээ салцгаагаач ээ. Үс ноостойгоо цагт нь өлийн хүйтэнд өмс. Энгийн сайхан монгол дээл, дурдан бүс маш гоё. Бүдүүн том, бөөн тоног болсон бүсээ ч болих хэрэгтэй. Эр эм, хүүхэд хөгшидгүй өмсдөг болсон жанжин малгайг ч хэн өмсөх нь зохимжтойг бас бодох хэрэгтэй. Нэг л их эдээрээ уралдсан хүмүүс байгаад яах ч юм. Хамгийн нол нь энгийн цэвэрхэн, цэвэрхэн зөв өмсөх.
2017-07-14
Зочин:
Яг үнэндээ бол монгол хувцас ч биш. Хятадын кино болон театрт иймэрхүү хувцастайчууд зѳндѳѳ. Жил тутам нэг ийм юм зохиож баясах гэж оролддог болж. Тэгснээс амьдралаа бодоцгоо еээ.
2017-07-14
irgen:
harin tiimee hyyhdiin togloom shig , jinhen es dyremiig ih gutaaj bainaa
2017-07-13
Зочин:
Нүүрээрээ нэг хөгийн хямдхан, хүүхдийн тоглоом шиг юм хэлхэж унжуулдгаа больцгоо л доо. Дуучид, жүжигчид ч болих хэрэгтэй. Хаад ноёдын хатад л хэрэглэдэг байснаас энгийн хүн хэрэглэж байгаагаагүй биз дээ. Тэрнийхээ оронд ард малгайг өргөн хэрэглэвэл гоё. Халуун дулаан цагаар үс ноостой малгай хувцас өмсөж балайтахаа бас болимоор. Харин монгол гуталны тухайд бол шал өөр шүү дээ. Халуунд харин ч сайхан сэрүүн байдаг гэж уншсан юм байна.
2017-07-13
irgen:
harin tiimee hyyhdiin togloom shig , jinhen es dyremiig ih gutaaj bainaa
Зочин:
Ер нь энгийн сайхан дээл хувцас их ховордож, загварын хачин холилдсон муухай болчихож. Тоглолтын, загварын гэхэд ч хаашаа юм, нэг л их унжлага санжлага болсон байгааг анхаарахгүй бол биш ээ. Өвөрмөц, ангид, эсвээс болсон болоогүй нэг л эдээрээ уралдсан хүмүүс байх боллоо.
2017-07-13
zqchin:
Gylgar tcaasand oroolttoi ym shig xaragddag.Bugdeeree zeregtceed ywbal nud ereeijlmeer..ENgiin tcewerxen xiitc saitai dan deel daawuun terleg mongolchuud bidniig nuser bish xongoxon tsewrxen xaragduuldag.
2017-07-12
зочин:
хэт урлагын талруугаа хэлбийжээ
2017-07-12
zqchin:
Gylgar tcaasand oroolttoi ym shig xaragddag.Bugdeeree zeregtceed ywbal nud ereeijlmeer..ENgiin tcewerxen xiitc saitai dan deel daawuun terleg mongolchuud bidniig nuser bish xongoxon tsewrxen xaragduuldag.
Зочин:
Zugeer l engiin goe derltei hun zlgaa
2017-07-12
Зочин:
ЭСВЭЛ ДЭЭЛЭЭ АНГИЛЖ, БАС ХЭН УРЛАСАН, ЯМАР ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ ТАЛААР ТАЙЛБАРЛАВАЛ ЗҮГЭЭР. УРЛАГИЙН БОЛОН ТОГЛОЛТЫН ДЭЭЛНЭЭС ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ. БҮЖГИЙН ХУВЦАСТАЙ, ЗҮГЭЭР ДЭЭЛ, ХЭТ ЭРЭЭН МЯРААНУУД НЬ ХОЛИЛДОХООРОО 1,2-Р ХООЛ НЬ ХОЛИЛДЧИХСОН ЮМ ШИГ САНАГДСАН.
2017-07-11
ЗОЧИН:
ЗҮГЭЭР ЭНГИЙН ХҮН ХЭРЭГЛЭХ ЗАГВАРЫН, ЭРЭЭН МЯРААН БУС ДЭЭЛНИЙ ЗАГВАРУУД ГАРГАХГҮЙ БОЛ ХЭТЭРХИЙ УРЛАГИЙН ЭСВЭЛ, ТАЙЗНЫ Ч ЮМ УУ ДЭЭЛНҮҮД НЬ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА. НЭГ БОЛ ДЭЭЛ НЬ ОНЦГҮЙ. ЭСВЭЛ ӨМССӨН ХҮН НЬ ДЭЭЛЭЭ ГУТААГААД БАЙНА.
2017-07-11
unshigch:
otgo jins tav gezeg ni dutaad baina. tegeed yag manj. hyatadiin mash olon kinon deer yag ene huvtsasnuud ene chigeeree baidag
2017-07-11
M:
manj deelnees saltsgaay !!!
2017-07-11
Зочин:
MONGOL undesten aguu shuu
2017-07-11