Улаанбаатар
Сунгаан шиг Улсын наадам
2017-7-11

Гэрэл зургийг MPA.mn

 

Анх удаа л улсын баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 59 хүлэг шандас сорихыг үзлээ. Газар газраас шанадас сорихоор 254 шүдлэн бүртгүүлсэн ч үүлдэр тогтоох комиссын хашаанд эрлийз гэх шалтгаанаар 195 шүдлэн уягдаж үлдсэн хэрэг.

 

Шадар сайд У.Хүрэлсүх баяр наадмын өмнөхөн хурал хийж, эрлийз морь уралдуулбал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албатууддаа хатуу анхааруулж, “Монгол наадмаар Монгол морь” уралдах ёстой хэмээсэн. Түүний хэлсэн үг хөрсөн дээр бууж уралдаан бүрийд 100 орчим шандаст хүлэг уяан дээр эргэцэн үлдэж буйд олон нийтийн нэг хэсэг нь олзуурхаж буй ч, нөгөө талдаа шүүмжлэлтэй хандах нэгэн ч байна.

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр /2017.07.10/ хязаалангийн уралдаанаар эхэлсэн. Уг уралдаанд түрүүлж, айрагдсан таван үрээг эрлийз хэмээн хассан. Үнэхээр л эрлийз бол хасах нь зөв боловч 16 км-ын зайд шандас сорин түрүүлж,  айрагдсан хүлгийг нь хасчихаар нар салхинд борлож, гандан, наадмын өглөөг сэтгэл дотроо өөр өөрсдийнхөөрөө зурсан унаач, уяачдад хүнд санагдах нь лав.

 

Эрлийз, Монгол морьдыг ялгаж уралдуулах нь угаас зөв, зүйтэй жишиг. Гэвч уралдаад ирсэн хойно нь хасах нь хэн хэндээ хэцүү. Тиймээс үүлдэр тогтоох комиссынхон ядаж л уралдаад ирсэн хүүхдийн сэтгэлийг гонсойлгохгүйн учир уралдаан эхлэхээс өмнө ажлаа сайн хиймээр байна.

 

Нэгэнт эрлийз морь уралдуулахгүй гэдэг шийдвэр гаргаад байхад манай уяачид ч хэнэггүй юм. Хөтлөөд л ирж байх. Унаач хүүхдүүд л “Унах морийг минь эрлийз гээд уралдуулсангүй” гээд учрыг нь ойлгохгүй баахан урвагар алхуулж явна. Учир мэдэх нэгэн нь их сунгаан эсхүл сумын наадмын хэмжээнд ч хүрэхгүй морьд уралдаж байгаад хачирхаж байв.

 

Өнөөдөр азарга, их насны морьдын уралдаан болно. Азарганы уралдаанд 172 хурдан буян шандас сорихоор бүртгүүлснээс 80 орчим нь үүлдэр тогтоох комиссийн шалгалтаар эрлийзэд тооцогдон үлдэж, 92  азарга уралдахаар Цагаан хөтөлийг даван гарааны төхөөрөмж руу давхиулж явна.

 

Наадам будлиангүй сайхан болж, түрүү  морьдын туурайн төвөргөөн төгөлдөр зуншлагад аялгуу нэмэх биз ээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол адууг мөхөөх гэж байгаа баячуудтай ингэж тэмцэх нь зөв одоо аймаг сумдад хэрэгжүүл эрлийзүүдийг нь хашаа тойруулаад уралдуул
2017-07-14
Наадамчин:
Зөв өө, зөв, Сунгаа шиг цөөхөн байсан ч хамаагүй, чин үнэн сайхан наадах хэрэгтэй шүү дээ. Хүрэлсүх сайдыг дэмжиж байна. Төв аймгийн азаргаласан хэдэн архаг уяаачдын мафижсан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй шүү дээ. Төрт ёсны сайхан наадам болж байна.
2017-07-12
zochin:
yamarch malchin hun aduug haraad ene erliiz gej medne zuw shuudwer baisan jinhene ardiin naadam bolj bna mal medehgui mah idehiig meddeg hotiihon duugui baisan ni deer shuu de
2017-07-12
zuvuu zuv:
Jinhene shandast huleg, vitamin shahuulsan erliiz moritoi uraldah ni jinhene es zuigui shudarga busaa.olon tsuun ni hamaagui naadam budliangui shudarga saihan boloh estoi.helsnee bieluuldeg hurelsuh dargad mongolchuudaa hundetgesend bayarlalaa.
2017-07-11
Зочин:
Хэлсэн үг, гаргасан шийдвэрээсээ буцдаггүй ийм хүн л ЭХ ОРНЫГ минь удирдаасай.
2017-07-11
mongol:
Зөв шийдвэр байлаа.
2017-07-11
Зочин:
Эр хүн гэж Хүрэлсүхийг хэлдэг юм. Дургүй хүргэвэл шанаа өгчихөнө. Хариуцлагаа үүрээд гишүүнээсээ татгалзчихана.
2017-07-11
Зочин:
Өглөө азарга гарааны төхөөрөмж рүү тууж байгааг хараад арай л цөөхөн байна даа. Гантай жил азаргаа бага уясан юм болуу гэж бодож байтал ихэнх нь хасагджээ.
2017-07-11
Amjilt:
Ene mash zuv zuil hiijee. Aldaa garsan bna. Tsaashdaa anhaarval bolno. Erliiz morid uraldval naadam mongol morid uraldval naadam bishuu. Baga galzuuraarai baychuud mini.
2017-07-11
Good:
Baahan em tariagaar bumbugduultsen uhaan medrelgui baahan erliiz aduu l uralddag bailaashdee tiim tom chatsarhuu aduutai yaj mongol morid uraldah bileedee ene bol mash zuv
2017-07-11
Oyun:
Mash zoboo! Alibaa ym erliiz hurliiz bolohooroo l ... ylgaatai bolgog shigee. Hurelsuhed talarhaj bnaa
2017-07-11
Зочин:
Зөв. Хууль дүрэм гаргадаг түүнийгээ хэрэгжүүлдэг жишгийг ингэж тогтоох хэрэгтэй. Өмнө нь хэлсээр анхааруулсаар байтал морьдоо уралдуулах гэж чирж ирчихээд гоншигонох хэрэггүй
2017-07-11
zuvuuuu:
zuv shu
2017-07-11
Zochin:
hurelsuh ch uneheer mundag er ym mongol naadamiig mongol bolgoloodoo bayar hurgie saihan naadaarai
2017-07-11
Зочин:
Mash zuv
2017-07-11
Зочин:
ENE BOL ZUWKHUN MORINDOO CHI BISH , MONGOLD KHUULI DURMIIG KHUSWEL MURDUULJI , MURDUJI BOLDOG YUM GEDGIIG KHARUULJI BAYGAA SAYN JISHIG BOLLOO
2017-07-11
Төгөлдөр:
Зөв шүү Маш зөв шийдвэр. энэ жилийн наадам үнэхээр сайхан болж байна. Хүрэлсүхэд баярлалаа.
2017-07-11
irgen:
mash zov mongol morid min uyachid min erliiz moridoos aij uraldaj chadahgvi baisan odoo ulam ih uraldaj toosoo orogdog boloh baihaa
2017-07-11