Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
2017-07-11

 

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. 

 

Энэ жилийн наадам аварга, арслангууд тэргүүтэй 512 хүчит бөх зодоглож байна. Өмнө жил буюу Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 10 даван түрүүлсэн Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбад “Тоyoтa мотор” корпорациас  “Ланд крузер-200”  авто машиныг гардуулан өгч байсан.

 

Өнөө жил мөн “Тоёото мотор корпораци” манай Улсын Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр дөрөв дахь жилдээ ажиллах байгаа. Тус компаниас энэ жилийн наадмын түрүү бөхийг дахин “Ланд круйзер 200” автомашинаар мялаахаар зэхжээ.

 

Үндэсний бөхийн барилдааны есийн даваа маргааш/2017.07.12/ болж, өнөө жилийн түрүү бөх шалгарна.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин