Увс аймгийн шинэ арслан Н.Хүрэлсүх
2017-07-11

 

Улсын наадам эхлэх өдөртэй зэрэгцэн зарим аймгийн наадам өндөрлөж байна. Тэдгээрийн нэг нь Увс аймгийн наадам юм. Өнөө цагийн өнгө төрөх болсон шилдэг бөхчүүдийн өлгий нутагт аймгийн цолтой 4 залуу шөвгөрчээ. Улмаар Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн харцага Н.Хүрэлсүх түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Увс аймгийн Зүүнговь сумын харъяат  аймгийн харцага Т.Хайдав үзүүлэж аймгийн заан болжээ.

 

Харин их шөвөгт Аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн харцага н.Баянмөнх нарын бөхчүүд шалгарч чимэг нэмсэн байна.  Мөн энэ мөчид Архангай аймгийн баяр наадам өндөрлөж байгаа мэдээтэй байна. 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин