Улаанбаатар
Соёолонгийн тоосонд соёлтой дарагдъя
2017-7-12

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай Монголчууд ихээхэн сүсэг бишрэлтэй ард түмэн. Хэн нэгэн сэргэлэн нөхөр Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийн хөлстэй салфетка, соёолонгийн тоостой хувцасыг худалдаалбал ихээхэн  ашиг олохоор тийм л сүсэгтэй хүмүүс.

 

Өнөөдөр Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан соёолон насны морьдын уралдаан болно. Хурдан соёолонгууд гарааны зурхай руу гарчээ.

 

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанаас соёолонгийн уралдаан олон нийтийн анхаарлыг татаж, наадамчин олон Хүй долоо худгийг зорих нь элбэг. Учир нь соёолонгийн тоосонд дарагдвал хийморь сэргэдэг, түрүүнд хурдалсан хүлгийн хөлсөнд хүрвэл тэр жилийн хиймороо даадаг гэх монголчуудын сүжиг бий.

 

Тиймдээ ч жил жилийн соёолонгийн уралдааны дараагаар Хүй долоо худаг хөлсөнд нь хүрэх гэсэн “сүсэгтэн олны” хөлд дарагддаг. Өнөө жил соёолонгийн тоосонд дарагдах гэсэн наадамчин олон Хүй долоо худагт хонож, өнжсөн сурагтай.

 

Үнэндээ соёолонгийн тоос үзнэ гэдэг тоосонд нь дарагдана, хөлсөнд хүрнэ гэсэн үг биш. Шандаст хурдан хүлгийн хөлийн хурдыг нүдээр үдэж, сэтгэл юугаа баясгах явдал. Уралдаад ирж байгаа хурдан ажнайн туурайн төвөргөөн угаас хийморь сэргээж, наадам үзсэн хэний ч сэтгэл огшиж, болж бүтэхгүйн будант манан сарнидаг гэдэгт би итгэдэг.

 

Баян ходоодод орчихоод баахан урамгүй шогшуулж яваа даага харсан ч хийморь сэргэнэ дээ. Тэр “нөхөр” эрт орой хэзээ нэгэн цагт соёолон болно, эсхүл соёолон азарганы төл ч байж болох.  Үнэн хэрэгтээ хийморь гэдэг Хүй долоо худагт бус хүний сэтгэл зүрхэнд байдаг юм.

 

 

Тиймээс заавал тоосонд нь “дарагдаж, хөлсөнд нь хүрэх гэж моринд өшиглүүлчих гээд эсхүл унаач хүүхэд унагачих гэж тэвдэлгүй, соёолонгийн тоосонд соёлтой дарагдъя ард түмэн минь.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэг хамуутай бөх түрүүлээсэй
2017-07-16
Zochin:
Iim ne g sonin zanshil haanaas irsen yum mori behiin hels geed l uhchih hahah yum Tegleegeed ta ariuslaa yu Sain saihan buhen tani bodol oyun ariun setheld baihaas hunii hels huchiig morinii. Erchmiig avlaa yu ta daahuu
2017-07-12
зочин:
нээлт нь үндэснийхээ соёл урлагаа хэт барууний сурталыг хольж холион бантан болгох нь тэр нэртэйгээс хэт барууний хард рокыг үндэсний урлагтайгаа холиод найруулсан нь хөөрхийлөлтэй найруулсан хүн ихэд сайхархаж баларч явах нь тэр жихэнэ утгаараа Нүүдэлчин Монголынчуудын соёл төдийлэн харагдахгүй л байна.
2017-07-12
зочин:
Орчин цагын Гадаад Монгол наадам гэгч дээ .Уяачид нэртэй Ченжүүд ёстой нэг үнэн хаяалцуулж хүүдийндээ чихэх шиг болж байгаа байлгүй дээ.Гадаад Монголын Бөх гэгч нэртэй Ченжүүд нь чи унаадах чамд чамалхааргүй хэдэн төгрөг хаялаа гэх жишээний наадам нь зүгээр л нударган авилгач хулгай луйварчдыг хэвэтчийг зузаатгах бөөн боломж түүнээс биш жинхэнэ утгаараа арилжаа наймаа болдог байхгүй юу даа
2017-07-12
зочин:
Гадаад монгол буюу Үхэр Монголчууд хэзээний л Феодал зангаараа л байдаг улс морьныхоо тоосонд дарагдана гэх шиг мухар сүсгээсээ хэзээч салахгүй л бна. Өнөөгийн орчин цагын Феодалууд энэ аагам халуунд давхиж давхиж ирсэн морьныхоо хөлсийг гараараа шударч духандаа арчих нь тэр жилдээ аз хийморьтой байдаг гэх энэ мулгуу бодолдоо бүрэн автсан үнэхээр тэр жилдээ азтай хийморьтой явах нь юу л бол доо.
2017-07-12