Төөрсөн 66 хүүхдийг олж эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ
2017-07-12

Цагдаагийн алба хаагчид 2017 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хүй 7 худагт 8, Төв цэнгэлдэх хүрээнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34, нийт бага насны 66 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

 

Иймд та бүхэн нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулна уу. Хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг зөвлөж байна хэмээн ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
huuhed baitigai tomhin tuurhuur bailaa tsengeldeh huruuleng toirood undur baishinguud shahaad l orchin toirond hul gushgeh gazargui narantuuliin naimaachid chihcheed heden huushuur olj ideh gej buun buhimdal shahtssldaan huushuuriin muhlahuud hidaldaachidiin zambaraagui zai zavsargui yavah zamgui zereg emh tsehtsgui baidliig naadsm zohion baiguulshchid anhaarah tsag boljee amar taivan naadmaa uzmeer bn shuu tsengeldeh hureelengiin orchind heterhii oh hudaldaa naimaa ajiluulahgui baij boldogui um uu ard tumniihee amgalan taivam amrah amidrahad ni baha ch bolov anhaarcj baival zugeer um daa
2017-07-13