Б.Ёндон даян мэргэн цолны болзол хангалаа
2017-07-12

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам үргэлжилж байна. Сурын харваанд шигшээ   шилдэг 8 харваач цэц мэргэнээ сорьсон юм.

 

Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун,  дархан мэргэн Б.Ёндон, Л.Отгонбаяр, аймгийн мэргэн А.Энхтөр, спортын мастерт Б.Бумцэнд, спортын мастер н.Насанбат, аймгийн мэргэн Баясгалан, н.Алтанбагана нар шалгарсан байна.

 

Шилдэг найман харваачаас энэ жил үндэсний сурын харваанд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат Баасанхүү мэргэний хүү Ёндон түрүүлж, даян мэргэн цолны болзол хангалаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин