ОБЕГ-ынхан талархал илэрхийлэв
2017-07-15

Түймрийг унтраахад туслахаар 150 гаруй залуус сайн дураараа нэгдэн өнөөдөр түймрийн голомт руу явсан. ОБЕГ-гаас тэнэд түймрийн голомтод мэргэжлийн хүмүүс ажиллахыг анхааруулж, харин онцгой байдлын албан хаагчдад туслахыг зөвшөөрсөн билээ. 

 

Түймрийн голомтод ажиллаж байгаа ОБЕГ-ынханд туслахаар өргөсөн иргэдийн хандив өнөөдрийн байдлаар 6 сая төгрөг болсон байна.  

 

Түүнчлэн Сүхбаатарын талбайд цугласан иргэд гутал хувцсаас эхлээд эд материалын тусламж түймэр асаж байгаа газруудад хүрчээ.   

 

Тиймээс ОБЕГ-аас Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр  суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа манай алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлэх санаачлага гарган, хандивын аян, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байгаа “Блү голд” ХХК, “Гал сөнөөгчдөд туслах групп”, “Гал түймэр унтраах сайн дурын аян” группийнхэн болон “Нэг Монгол” төрийн бус байгууллага, нийт монголын ард түмэн та бүхэнд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Bn:
Sain duraaraa yavj bga zaluusd jaahan hunsnii zuil ajliin beelii tsever us handivlalaa tuimer daragdaasai
2017-07-15