Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейтийн Эмир мэндчилгээ дэвшүүлжээ
2017-07-16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейт улсын эмир мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ:

 

"НАЙРСАГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

 

ЭРХЭМСЭГ НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА

 

НАЙРСАГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

 

ЭРХЭМСЭГ НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА

 

Дотно мэндчилгээ дэвшүүлэхийн хамт,

 

Эрхэмсэг ноён Таныг Монголын ард түмний итгэлийг хүлээж, найрсаг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж, Танд эрүүл энх, аз жаргал, амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.    

 

Үүнтэй холбогдуулан Кувейт Улс, найрсаг Монгол Улсын хоорондох бат бэх сайн харилцааг сайшааж, энэхүү харилцааг манай найрсаг хоёр орон, ард түмний эрх ашигт нийцсэн, бүх салбарт өргөн хүрээнд хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө бидний байнгын болон хамтын эрмэлзлийг нотолъё.    

 

Мөн энэ ялдамд Эрхэмсэг ноён Танд танай орны үндэсний баярын мэндчилгээ дэвшүүлж, Кувейт Улс болон Монгол Улсын найрсаг харилцаа үргэлжлэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа илэрхийлье.

 

Эрхэмсэг ноён Та гүн хүндэтгэлийг минь хүлээн авна уу.  

 

КУВЕЙТ УЛСЫН ЭМИР

САБАХ АЛЬ-АХМАД АЛЬ-ЖАБЕР АЛЬ-САБАХ" гэсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Угаасаа л гарсан шинэ тэргүүнд бүх орон мэндчилгээ ирүүлдэг дипломат ёс бдаг. Ерөнхийлөгчөө нөгөө эх оронч монголыг ялуулсан мундаг туслахуудаа сошиалаа ажиллуулж лайваа хийж түймэрт хандив цуглуул гээчээ. Аса мөнхбаясгалан хулан цэрэн хүрлээ баатар доржзодовтонгуудаа. Ккк
2017-07-16