Ерөнхий сайд түймрийн голомтод ажиллаж байна
2017-07-16

 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 56 суманд 128 удаа, нийт 145 удаа ой хээрийн гал түймэр гарчээ. Түймэрт 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508.3 га тайлбар өртсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар өсчээ. 

 

Өнөөдрийн байдлаар 20 гаруй түймэр гарч, онцгой байдлын албан хаагчид, иргэд түймрийг унтраахаар ажиллаж байгаа. Сэлэнгэ аймагт 9 газар түймэртэй байгаа юм. 

 

Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд болон Ерөө суманд гарч буй түймрийн голомтод биечлэн ажиллаж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
bat:
umhii orkuud mongol yalna geed davhildaad bsan baahan tuimer tavichaad gai boljiinoo
2017-07-16
Зочин:
Бие бялдарын бэлэн байдалд байдаг цэргуудийг дайчилж болохгуй юу? Хүч хүрэхгүй цаг алдаад , дайчин шаргуу ажиллагаа дутаад бна. Залуучуудын санаачилгыг дэмжих хэрэгтэй. Найр наадмаа дуусгая. Намар хаяанд ирлээ!!!
2017-07-16
Зочин:
Ene hun yamar yum medeh bish... hun huch technik heregsliig ni gargaad uguhgui peediigeel alhaad bhyn... ajlyn sadaa chini
2017-07-16
зочин:
Дарга нар очлоо гээд түймэр унтрах биш. Ажлаа хийж байгаа хүмүүст саад болсон бөөн юмнууд хэдэн дүлзэнгээ дагуулаад явж байна.Түймэр унтраах багаж бариад зэрэгцээд орвол энд олонхоносон хүмүүсийн урам сэргэнэ дээ. Даанч эдэнд илүүчлэх хүрз байтугай шуудайны тал ч алга.Уг нь эд нарын оронд цэргийнхэн ирсэн бол ядаж уулын орой руу ус дөхүүлж өгнө дөө.
2017-07-16
Hahaha:
Ajillakh bish alhah um bysyy
2017-07-16