У.Хүрэлсүх: Түймэрт зэвсэгт хүчнийг дайчлах шаардлагагүй
2017-07-16

Улсын онцгой комисс хуралдлаа. Улсын онцгой комиссын дарга  Шадар сайд У.Хүрэлсүх:

 

-Өнөөдрийн байдлаар 22 газар түймэртэй байна. Нэг түймрийг цурманд оруулсан. 2017 он гарснаас хойш 145 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Долдугаар сарын 1-ний дотор өмнө асч байсан 15 түймрийг унтраасан.  Онцгой байдлын алба хаагчид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. 700 гаруй ажилтан, албан хаагчид, 50 гаруй автомашин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа хэмээлээ.

 

Дараагаар нь  онцгой комиссын гишүүд мэдээлэл өгсөн юм.   БХЯ, ХЗДХЯ зэвсэгт хүчнийг дайчлах, техник хэрэгслээр туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. ЭХ-ны сайд П.Ганхүү:

 

-Түймэр гарч байгаа аймгуудад эрчим хүчний цахилгаан дамжуулах түгээх шугамуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Төв аймгийн Батсүмбэр суманд Улаанбаатар цахилгаан түгээх компанийн 10 кВт-ын шугам ойн захаар явж байгаа. Мөн Түнхэл, Сэлэнгэ аймагт төмөр замаар цахилгааны шугам явж байгаа. Энэ шугамуудыг хамгаалах бригад ажилаж байгаа. Мөн  гал түймэртэй тэмцэж байгаа онцгой албаныханд туслахад бэлэн.

 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр:

 

-Он гарсаар түймэр их гарч байгаа. Очиж хүрч чадахгүй байгаа Батсүмбэрийн Асгат хайрхан,  Арцат шатаж байна. Энд очиж хүрч чадахгүй байна гэлээ. Онгон дагшин байгаль шатаж байна. Нэг хоёр хоног хүлээмээргүй байна гэж Засгийн газрынхандаа хэлмээр байна. Хүмүүс их ойд орсон. Хүний оролцоотой түймэр гарсныг цагдаагийн байгууллага хэлж байна.

 

Шадар сайд У.Хүрэлсүх:

-Тэнд очиж ажиллаж байгаа. Харин та өөрөө оч. Байгаль орчны яам юу хийж байна. Байгалиа хамгаал. Ажиллаж байгаа хүмүүс рүү битгий  загна. Аврагч нар 7-45 хоног ажиллаж байна. Харин та нар урьдчилан сэргийлэх ажлаа сайн хий. Өөрөө явж газар дээр нь оч, амаараа битгий яриад бай.

 

УЗН-ийн дарга Н.Болормаа:

 

-Улаанзагалмайн нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжийг түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст хүргэхэд бэлэн байна. Эхний ээлжинд 8 сая төгрөгийн барааг эхний ээлжинд явуулахад бэлэн байна. Бэлтгэгдээгүй хүмүүсийг явуулах нь хориотой гэж олон улсын Улаанзагалмайн байгууллага бидэнд зөвлөж байгаа.

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-Голомтод ажиллаж байгаа хүмүүст хоол хүнс, хувцас хунар зэрэг ямар зүйл шаардлагатай байна. Бид  нэг удаагаар савласан хоол,  мөн шаардлагатай хувцсыг гаргаж болно.

 

ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбаяр:

 

-Одоогоор хүн хүчний хувьд ч,  техник тоног төхөөрөмжийн хувьд хангалттай байгаа.

 

Шадар сайд У.Хүрэлсүх:

 

-ОБЕГ-ын удирдлагууд бидэнд байнгын мэдээлэл өгч байгаа. Чиглэл авсан байгаа. Би газар дээр  нь очсон. БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Батсүмбэрт явж ажилласан. Одоогийн байдлаар  Зэвсэгт хүчнийг дайчлан оролцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Түймрийг цурманд оруулах чиглэлд хүн хүч нь очсон, газар дээрээ ажиллаж байна. Цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл зэвсэгт хүчин болон бусад газруудыг хамруулна.

 

Ард иргэд анхаарал, санаачлага гараж байгаа. Үүнд маш их баярлаж байна. Түймрийг унтраахад мэргэжлийн хүн шаардлагатай. Ард иргэд үүнийг сайн ойлгох хэрэгтэй. 

 

Улсын онцгой комиссын гишүүд амралт авахгүй, бэлэн байдалд ажиллах хэрэгтэй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Батлан хамгаалхын Баагий дүнхүүрсээр байтал энгийн залуус шуурхайлан оросон.Тэдний зүтэглийг армиас дээгүүр тавьсан шадар сайд буруугүй.Хуулиндаа эр цэргүүд эх орноо хамгаалах үүрэгтэй!!! Түүнээс эм эр энгийн иргэд хамгаална гэж үг байдаг юмуу????
2017-07-18
улаан хамгаалагчийн нь дүр тодорчээ:
цэргүүдийг юунд хэрэглэх гээд хадаглаад бна.бүхийг мэддэгийн дүрд бүү тоглоод бай.ер сайдад хор найруулж бна
2017-07-17
Зочин:
хүрэлсүх гуай шадар сайдын хэмжээнд байгаач ерөнхийсайд болох гээд зүтгээд байна уу
2017-07-17
zochin:
MAN hoorondoo bitgii terseldeed eh oron shataagaad bgaarai
2017-07-17
Mongol:
Belen bn l geed baih yum. Tegeed uildel hiigeech dee. Belen am shaldan yu gedeg bilee
2017-07-17
zochin:
tuul goliin 2 talaar betonon hashaa bariy.mon huuli zorchigchdiig uns nuram boltol n torgo.
2017-07-16
zochin:
modnii hulgaichid tuimer tabiad bnuu gui yu.
2017-07-16
Zuv baina:
Khurelsukh zuv shuu, gazar deer ni ochih heregtei. Tuimer tavisan nuhdiig olj ilruulj mash change hariutslaga tootsoh heregtei Baigal orchnoo bohirduulagchdiig ch sain torgoh heregtei, Tuul goliin ai sav ene hed honogt yasan baliar muuhai boloo ve..Mongolchuudtai change garaar l uzehees uur arga baihgui ee
2017-07-16
Зочин:
Hurelsuh hudlaa reclamdah hoorond Baigal Shataad duusah bh daa
2017-07-16
Erguu mulguu har Hurel irgui suh:
Хэзээ ингэд social media gaar garah bol Geed Huleej bsn Yag l Garch irj bg yum daa Ha-ha
2017-07-16
Ингэж рекламдана гэж яг мэдсэн юм .:
Хэхэхэ Энэ Хар мал Ингэж Рекламдана гэж Яг бодсон юм . Энэ Хурэлсухийн нуудэл болгоны нь урьдчилан тааж болох юм даа
2017-07-16
Зочин:
Ариунбаяр аа!! Хүн хүч, техник төхөөрөмж нь хангалттай байгаа юм бол яагаад шуурхай унтрааж чадахгүй бна? Удирдлага зохион байгуулалт муу бна уу, эсвэл дээрх хүний хэлсэн томилолтын мөнгөнд болоод бна уу? Ажлаасаа халаглахаасаа айгаад худал хэлээд бна уу? Цэрэг армиа дайчлаад дариухан унтраах хэрэгтэй биш үү?
2017-07-16
kkkk maanag:
Turiiin ajil suirch suirch etsest ni uhaangui har zorigoor dairdag ulaan huvisgalch dorj guai met ni od boloh ch gj dee kkk yana daa boldogson bol huurnuudiig bugdii ni archaad turiin albiig chaddag humuust ni uguh sun dooo
2017-07-16
Mongol:
Tsereg oruulsan ni zov. Tserguud tomiloltiin mongo avdaggui uchir mash hurdan untraadag. Ontsgoigiinhon tomiloltiin mongo avdag uchir udaadag shuu Hurlee saidaa
2017-07-16
Зочин:
Хүрэлсүхээ зөв хөө. Бид нар чинь армид байхдаа цэргүүдээ унтуулчихаад гэртээ хариад цэргээ босоогүй байхад ажил дээрээ ирчихдэг байлаа. Юун амралт . Тангараг өргөсөн хүмүүс өөр байдаг юм. Анги удирдсан дарга орлогч нар хэзээ амралт эдэлдэг байлаа . Одоо ч Их хурлын гишүүдээсээ эхлээд амралтаа болох юм чёрт вазми
2017-07-16
Зочин:
гүзээгээ чирсэн хурандаа нарыг цэрэгтэй нь хамт явуулах хэрэгтэй
2017-07-16
Зочин:
Хүрэлсүх шийдвэртэй сайн байна
2017-07-16