Улаанбаатар
Онгоц ашиглах тохиролцоонд хүрчээ
2017-7-16

 

Улсын онцгой комиссын хуралдаанаар түймрийн байдал, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

 

145 удаа түймэр гарчээ

 

Улсын хэмжээнд долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлд 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 56 сумдад 128 удаа,  улсын хэмжээнд нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан байна. Нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 2599 албан хаагч, 272 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, хоёр автомашин, орон нутгаас 3720 иргэн, 387 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6946 хүн, 696 автомашин, 55 мотоцикл, техник хэрэгсэл 161 морьтойгоор ажиллажээ.

 

Түймрийн 70 хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс гарчээ

 

Ой хээрийн түймрийн гарч байгаа шалтгааны 70 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс, цөөн хэсэг нь аянга цахилгаан, байгалийн бусад хүчин зүйлээс шалтгаалан гарч байгааг албаныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухар гэдэнг газарт 2017 оны долдугаар сарын 11-ний өдрийн 12.20 цагт гарсан түймрийг тухайн өдрийн 17.35 цагт цурманд оруулжээ.  Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад есөн түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд таван түймэр, Эрдэнэ суманд нэг, Булан, Сэлэнгэ, Гурванбулаг сумдад нэг нэг түймэр асч байгааг Онцгой байдлын Ерөнхий газар унтраахаар ажиллаж байгаа юм байна.

 

Агаар түймэр унтраахад дэмжлэг үзүүлнэ

 

Олон нийтийн зүгээс  түймэр унтраах нисдэг тэрэг, онгоц авах санаачлагыг гаргаад, хандивын аян эхлүүлээд байгаа.   Учир нь хүн хүч хүрэлцээтэй хэдий ч түймрийн зарим голомтод хүрч чадахгүй, нисдэг тэрэг шаардлагатай байгаа. ОБЕГ-аас  ОХУ-ын Онцгой байдлын яамны холбогдох удирдлагуудтай холбогдон түймэр унтраах ажиллагаанд агаараас түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу ОХУ-ын  Онцгой байдлын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгсөн байна.  Сибирийн мужийн онцгой байдлын газраас өнөөдөр хариу өгч, агаараас түймэр унтраах нөхцөл бүрдэх байх хэмээн ОБЕГ-ын дарга мэдээлэлдээ дурдсан. Мөн ЗТХ-ийн сайд ч холбогдох техник хэрэгслээр хангаж болохоо мэдэгдэж байлаа. Зам, тээврийн хөгжлийн яам нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн онгоцыг ашиглах талаар тохиролцоонд хүрчээ. Эдгээр онгоц нэг удаагийн нислэгээр 1-2 тонн ус тээвэрлэн түймрийн голомтод цацах боломжтой юм байна.

 

Маргаашнаас зарим нутгаар бороотой

 

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас түймрийн голомттой газарт үүл буудуулж, бороо оруулах арга хэмжээ авч байгаа юм байна.  Төв аймагт мөн хоёр баг ажиллаж байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд хоёр үүл буудах пуужин харваж, хоёр цаг орчим бороо оржээ.

 

Долдугаар сарын 17-оос эхлэн баруун талаас  чийг орж ирэх аж.  Нийт нутгийн 30 хувьд нь  зуншлага сайн, бусад хэсэгт муу байна.

 

“Иргэдийн зүгээс үүл гарлаа, пуужин буудуул гэдэг. Үүл болгон бороо оруулдаггүй. Борооны үүл, чийгтэй үүл гэж тусдаа байдаг. Энгийн үүл руу пуужин буудуулаад ямар ч нэмэргүй” гэдэг холбогдох хүмүүс анхааруулсан юм.

 

Энэ сарын 16-18-нд баруун болон зүүн аймгуудын хойд, төвийн аймгуудын зарим нутгаар, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд баруун, говийн зарим нутгаар, 22-24-нд болон сарын эцсээр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
amerikaas oruuulj irsen baisan gal sonooh ongotsiig ardiin namiinhan nuutsalj
2017-07-21
Зочин:
түймэр унтраахад түмэн олны дэмжлэг авах нь түмэн зөв Би ч гэсэн чадах ядахаараа туслана
2017-07-17
Зочин:
Mgl shataj bna geed tsus ni oirtood bhiin! Mgloo shataaj bna geech
2017-07-16
ЗОЧИН:
АГААРЫН ТЕХНИК АШИГЛАН ТҮЙМЭР УНТРААХ НЬ МЭДЭЭЖ ЗӨВ ТЭГЭХ ДЭЭ ЭНЭ АЖЛЫГ ЯВУУЛАХДАА АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЧАНД САХИХ НЬ ЧУХАЛ САЯХАН ОРОН НУТАГТ ШИНЭ МАЯГИЙН АН-2 ЯВУУЛЖ ҮЗХЭЭР ОРОСООС ОРУУЛЖ ИРЭЭД ЭХНИЙ НИСЛЭГ ХИЙХДЭЭ Л АЛДАА ГАРГАСНААС УНАСАН АЗААР ХҮНИЙ АМЬ НАС СҮЙРЭЭГҮЙ ЭНЭ НЬ ШИГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ АЛДАГДУУЛЖ БОЛОХГҮЙ НИСЭХ ТЕХНИК ГЭДЭГ ТОГООМ БИШ АЛДААГ АНДДАГГҮЙ ТИЙМ УЧРААС ХЯНУУР НЯМБАЙ ЯМАГТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ ЮМ.
2017-07-16
Зочин:
Хүмүүсээ бие биеээ бүү муул.Энэ ч байгалийн гамшиг шүү дээ.Дэлхийн дулаарал болж байгаа үед их юм үзэх байхаа. Бие биеэ дэмжиж гамшигийг туулах хэрэгтэй
2017-07-16
Зочин:
Цагаан цайлган хүмүүсийг их ашиглах мдаа хөөрхий
2017-07-16
Зочин:
Бараг зуун жил оросын хүчээр салгалж яв Лаа ш дээ аминд тулахад хэн нэмэр болдог билээ дээ нөгөө л орос хэт цагаан цайвган хүмүүс дээ чаавас
2017-07-16
Зочин:
Орооросгү Оросгүй бол монгол яанаа үхнэ биз хөөж явуулчаад л естой ичмээр шүү. ЯВ
2017-07-16
Lhkagva:
Mongold ajil hiij bgaa Hun Hurelsuh darga busad heruul hiij Hangai delhiig helegnuulj Bna
2017-07-16
Irgen:
Mongol uls oyunii turaaltai irgedee erdem medleg bolobsrol olgohgui bol eh ornoo geh setgelgui haa yavsan gazraa suitgej duusahgui ni bna shuu.yadaj l oi mod baigal orchintoigoo zov haritsaj suraagui bnash dee.
2017-07-16
irgen:
ene setgyylchid joohon um surmaar umaa hynii amruu mikrofonoo hiichih geed l,,,,iim jijig oroond zugeer aytaihan survalchihaj chadahgui, arai bydyyleg umaa
2017-07-16
Зочин:
Хүрэлсүхийн түймэр биш тэр тавиагүй биз дэ. Шадар сайдыг шүүмжлээд байгаа хүн өөрөө ч тавьсан юм билүү. Шадар сайд аль аль талдаа сайн шуурхай шийдвэр гаргаж ажиллаж байна. Амжилт хүсьe !
2017-07-16
зочин:
Ямар үeд хаана байх ёстой тэр газар нь ажиллад байгаа биш үү. Дандаа битгий шүүмжилж байгаач. Но байсан болоод хассан биз. Хүмүүсийн хариуцлагаас түймэрийн 70 нь гарсан байна. Өөрсдөө бас хариуцлагатай байх хэрэгтэй ш дээ.
2017-07-16
Зочин:
Шадар сайд үнэхээр хурдтай шийдэмгий мундаг ажиллаж байна. Амжилт хүсье
2017-07-16
иргэн:
хурэлсух монгол морьдоо хасч наадамдаад шоудаад л байсан,туймэрээ унтрааж байхгуй яасийн?!
2017-07-16
Зочин:
Ах нар тусалнаа!
2017-07-16
Зочин:
Ах нар л хүнд хэцүү үед тусална.
2017-07-16