Улаанбаатар
40 тоннын чингэлэг ”приус” дээр унажээ
2017-7-16

Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртжээ. Чингэлгийг кранаар өргөж байгаад “Приус-11” маркийн автомашины дээр алдсан байна.

 

Ослын тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:10 цагт иржээ.

 

Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан,  чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгчээ. 

 

Приус-11 маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагдсан байжээ.

 

Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
ajil:
1 ailin 3 hun gej bna lee baga huuhed ni seheend bgaa gej bsan hetsuu bgaa yum shug bna lee
2017-07-17
irgen:
anhaaral bolgoomjgui , chingeleg orgoj baij orchin toirniihoo ayulgui baidliig anhaarahgui zugeer l orgoj baidgaa boliochee ta nar,,,,
2017-07-16
irgen:
anhaaral bolgoomjgui , chingeleg orgoj baij orchin toirniihoo ayulgui baidliig anhaarahgui zugeer l orgoj baidgaa boliochee ta nar,,,,
2017-07-16
oo:
11tulda ezed n amid garch de 20 n onhorood l iim bolchdiin ble
2017-07-16