Хуульзүйн салбарынхан нэг өдрийн цалингаа хандивлана
2017-07-16

Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өнөөдөр ХЗДХ-ийн сайд шуурхай хуралдаан зохион байгууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

 

Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 машин механизм, техник хэрэгслээр түймэр унтраах ажилд шуурхай дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна. 

 

Мөн ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж бүтэн нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Түүнчлэн ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газрууд түймэр унтраах ажилд оролцож байгаа хүмүүст нэн шаардлагатай 10000 ширхэг брезентен бээлийг яаралтай үйлдвэрлэж нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Тэрчлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах ,бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс Эмнэлгийн 5 шуурхай бүлэг газар дээр нь томилон ажиллуулахаар илгээлээ.

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт нутгаар зуншлага гандуу болж, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс улсын хэмжээнд цагдаа болон байгаль орчны байцаагчдын хамтарсан байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, хилийн зурваст зорчих, аялал жуулчлал хийхийг түр хугацаанд хязгаарлах, түймэр тавьсан этгээдүүдийг олж илрүүлэн хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ажилд онцгой анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Эх сурвалж: ХЗДХЯ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хууль зүй дотоод хэргийн сайд мэдрэмжтэй сайн ажиллаж шуурхай арга хэмжээ авч байна баярлалаа
2017-07-17
зочин:
урлагын лаларууд яасан вэ эх орон чинь шатаж дууслаа одоо л та нарын хандивын тоглолт хэрэгтэй байа
2017-07-17
Иргэн:
Хэн бэ? Зев байж харагдаач! Хуулиа ч мэддэггvй амьтан. Хуульч хvнд байх шударга зан чанар, мэдлэг чадвартай зев хvн гэж миний нvдэнд Алтангэрэл гэдэг залуу харагдаад байгаа юм даа.
2017-07-17
Иргэн:
Нохойд барьдаг мод шиг хеерхий муусайн бор цагдаа нар хамгийн муу муухай болгоныхоо емне энэ хэдийгээ барьчихаад ард нь авилгалч томчууд баячуудын гар хел болдог дарга нарынхаа командыг биелvvлж муусайн цагдаа нар гэж хэлvvлж явдаг цагдаа нарыг заримдаа емеермеер санагддаг. Дарга нараас нь илvv ендер цалин егч байвал яасан юм бэ?
2017-07-17
Зочин:
Goshin shogchid handiv uguurei
2017-07-17
Зочин:
sain bna. Ene salbariig zuv hun udirdaj bna
2017-07-16
Баярлалаа:
Хууль зүй,дотоод хэргийн сайд маш шуурхай арга хэмжээ авч байгаад баярлалаа.
2017-07-16
Зочин:
Хууль зүй дотоод хэргийн сайд мэдрэмжтэй сайн ажиллаж шуурхай арга хэмжээ авч байна баярлалаа
Баярлалаа:
Хууль зүй,дотоод хэргийн сайд маш шуурхай арга хэмжээ авч байгаад баярлалаа.
2017-07-16