Улаанбаатар
Мөргөлдөөний улмаас 8 хүн амиа алджээ
2017-7-17

 

Сенегалийн нийслэл Дакар хотод хөлбөмбөгийн лигийн цомын тэмцээний шигшээ тоглолт болжээ. Дэмба Диоп цэнгэлдэхэд болсон уг тоглолт Стад де Мбор – Юнион Спортив багуудын хооронд өрнөсөн юм. Харамсалтай нь уг тоглолтын үеэр харамсалтай үйл явдал болж найман хүн амь насаа алдсан байна. Тоглолтын үеэр хоёр багийн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэн бөгөөд цагдаа хүчний байгууллагын ажилтнууд нулимс асгаруулагч ашиглан тараахыг оролдсон байна. Энэ нь нөхцөл байдлыг хурцатгах гол шалгаан болжээ. Улмаар нулимс асгаруулагч, эмх замбараагүй байдлаас зугтсан дэмжигчид цэнгэлдэхийн хананд шахагдаж, тус хана нь нурснаар найман иргэн дарагдаж амь насаа алдаж, 49 хүн бэртэж гэмтжээ.

 

Эмгэнэлт  явдлын дараа нэмэлт цагтаа үргэлжилж байсан тоглолт шууд цуцлагдсан байна. Хэргийг орон нутгийн хууль хяналтын байгуулагаас шалгаж байгаа гэнэ.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин