Улаанбаатар
20 дахь удаагийн Еврей Олимп өндөрлөж байна
2017-7-17

 

Энэ сарын 4-18-ыг хүртэл үргэлжилж байгаа “Маккабигийн Тоглолт” наадам өндөрлөх шатандаа оржээ. Уг наадмыг  Еврей Олимп ч гэдэг. Анх 1932 оноос зохиогдож эхэлсэн Еврей олимп нь спортын олон төрөлт наадам. Израйльд болох уг тэмцээн нь цар хүрээний хувьд Дэлхийн эхний гуравт ордог гэнэ. Нийт 10000 гаруй тамирчин хамрагддаг уг тэмцээнийг 1961 онд Дэлхийн Олимпийн Хорооноос бүс нутгийн спортын арга хэмжээ гэж хүлээн зөвшөөрсөн юм.

 

Тэгвэл маргааш өндөрлөх гэж буй уг тэмцээн нь 20 дахь удаагийнх.  Энэ удаад 85 орны тамирчид 45 спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Гурван жил тутамд болдог байсан уг тэмцээн нь 4 дэх удаагийнхаас эхлэн 4 жил тутамд дөрвөн ангилалд болдог юм. Тодруулбал нээлттэй, насанд хүрэгчид, мастеруудын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн хүмүүсийн дунд зохиогддог байна.

 

Тэмцээний зохион байгуулагч нь Маккабигийн Дэлхийн нэгдэл олон байгууллага. 

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин