“Хурд” хамтлаг хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ
2017-07-17

 

Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. Тухайлбал “Хурд” хамтлагийнхан энэ бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ.

 

Хандивын тоглолт хийж цугласан орлогыг Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргасанаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлж, тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүсчээ.

 

Мөн урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байгаа ажээ

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин