Орон нутгийн замд 23 хүн амь эрсэджээ
2017-07-17

Амралт, зугаалгын улиралд Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэгтэй холбоотой орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол ихээр нэмэгдэж байна.

 

Тухайлбал 2017 оны эхний хагас жилийн байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 181 хүний амь нас хохирсны 149 нь буюу 82 хувь нь орон нутгийн замд гарчээ. Зөвхөн зургадугаар сард орон нутгийн замд 23 хүн зам тээврийн ослоор амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүний тоо 30,7 хувиар өссөн үзүүлэлт аж.

 

Иймд баяр наадмын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд орон нутагт гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш хяналт шалгалт хийж ажилласанаар орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

 

Урин дулаан цаг ирж, амралт эхэлснээс иргэд хот хооронд замын хөдөлгөөнд их оролцдог. Тэгэхдээ сонор сэрэмжтэй байж, хурд үл хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэлгүй өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг хангахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хурдыг хэтрүүлж давхидаг.
2017-07-18
мн:
Гол шалтгаан нь хол замд явж үзээгүй онгироо сагсуу бацаанууд хурд хэтрүүлж яваад л осол гаргаж байна.Хаана гүйцэж түрүүлбэл аюултайг мэдэхгүй туршлагагүй жолооч нар муугаа мэдэхгүй түрүүлж давхихыг нь яана. Шөнө явахад гэрлээ шилжүүлэхгүй бүдүүлэг.Урдаас ирж яваа машинд гэрлээ шилжүүлэхгүй байна гэдэг тухайн машины жолооч өөрийгөө эрсэлд оруулж байна гэдгийг ойлгодоггүй. Харагдах орчин муудсан үед нөгөө машин нь ирээд мөргөчихвөл яана гэдгийг санадаггүй
2017-07-18
Зочин:
Dain bolj baigaa bish dee arai denduu ymaa sogtuu salgalj ybdag ymuu hurd hetriilj soliordog ymuu hunii ami hoirooson bol shuud tsaazal ter yalig sergeej baij mongol hun amid bainai
2017-07-18
Хүний амь нас хохирч байх ёстой гэж үү???:
...орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
2017-07-18
Цэцэг:
Энэ бага тоо биш санаа зовоосон тоо ганцхан сард хориод хүн амиа алдана гэдэг чинь юу гэсэн үг вэ?
2017-07-17
Зочин:
Буруу жолоотой машин хориглох хэрэгтэй. Жолооч нарын чадвар үнэн хэрэг алга. Машин барьж чадахгүй юмнууд ихэссэнээс осол аваарь их гарч байна. Хүүхнүүдийг жолоо барихыг хориглох хэрэгтэй
2017-07-17
Иргэн:
Buduuleg jaranhui, sahilga batgui.mongolchuudad ene olon honogiin amralt er zohihgui ee
2017-07-17
Зочин:
bagahan daintai ulsad ch ingej uhdeggui bhaa
2017-07-17