УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэг сарын цалингаа хандивлав
2017-07-18

Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр гал түймэртэй тэмцэх аянд нэгдэж буйгаа илэрхийлж, нэг сарын цалингаа хандивласан юм.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хандив гардуулах үеэр “Ойн түймэртэй тэмцэх чиглэлд Онцгой байдлын ерөнхий газрын нийт албан хаагчид бүх хүчээ дайчлан ажиллаж байгаад бахархаж байна” гээд тэдний энэ ажилд ард иргэд идэвхи санаачлага гарган хувиасаа мөнгөн хандив, хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт боломжтой бүхнээр дэмжлэг үзүүлсээр байгааг онцоллоо.

 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал УИХ-ын гишүүн М.Оюунчимэгт талархал илэрхийлээд “Иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хандивыг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулна” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
НЭГ ИХ СҮХИЙ ХҮН БОЛЖ ЖҮЖИГЛЭХ ЮМ. НЭГ САРЫН ЦАЛИН ХАНДИВЛАЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР НЭГ НАСААРАА АЛБАНДАА ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭХ БАТАЛГАА ЭРХ ЗҮЙН БОЛОЛЦООГ НЬ ХАНГАЖ ӨГӨӨЧ. ИХ ХУРЛЫН ГИШҮҮН УХААНТАЙ ЮМ БОЛ.
2017-07-18
Зочин:
Бүтэн сар хоол ундгүй яана даа, энэ авгайд ганц ширхэг боов хандивлах юмсан.
2017-07-18
zochin:
bi yaj dutah ve geed bgaam uu, olnii anhaarald mundag boloh gej ydaad bgaam uu. Buh heblel medeelliin suvagaar statsaad l, esvel medeelliinhend medee oldohgui bna uu
2017-07-18
иргэн:
Яахнав дээ, Боов авч хөхөхгүй гүйээ идэхгүй
2017-07-18