Газраа барьцаалж, байртай болохоор 350 иргэн ханджээ
2017-07-19

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотод 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй орчинд амьдарч байна.

 

Тэдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгож буй судалгааг мэргэжилтнүүд гаргасан байдаг. Иймд Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны санг /АББОСС/ санаалчан байгуулсан. Уг сангийн дэмжлэгээр Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой нутаг дэвсгэрт амьдарч буй 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөргүйгээр байртай болох боломжтой болсон.

 

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг өнгөрсөн сарын 30-наас авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус санд 350 иргэн хандаж, бүртгүүлсэн байна. Үүнээс 25 иргэний өргөдөл шаардлага хангаж, 3 иргэн санхүүжилтээ авчээ.

 

Газраа барьцаалж байртай болох хүсэлтэй иргэдийн өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт буюу Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр болон 32-ын тойрогт байрлах Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын иргэдийг хүлээн авах байр гэсэн хоёр цэгт хүлээн авч байна. авч байгаа юм.

 

Гэр хорооллыг хөгжүүлэх санд хамрагдаж, шаардлага хангасан анхны иргэн орон сууцны түлхүүрээ хотын даргаас  долоодугаар сарын 7-нд гардан авсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин