Дунд жингийн аварга баривчлагдлаа
2017-07-19

 

Мэргэжлийн боксын дунд жингийн аварга асан Жермэйн Тэйлор өчигдөр Арканзас мужийн цагдаагийн газар баривчлагдсан байна. Тэрээр нэгэн үл таних эмэгтэйг хазах гэж оролдсон, амь насанд нь халдахаар завдсан хэргээр ийнхүү ял сонсох болоод байна.

 

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлж байгаагаар өдгөө 38 настай боксчин эрийг шөнийн 03:00 цагийн үед гэрээс нь баривчилсан байна.

 

Хохирогч бүсгүйг боксчин эр гэрээс нь эхлэн дагасан бөгөөд хазах гэж удаа дарааллан оролдоход нь бүсгүй түүнийг эсэргүүцэж нулимс асгаруулагч хэрэглэсэн тухай орон нутгийн цагдаа нар баталж байгаа юм.

 

Одоогийн байдлаар түүнийг зандалчлах, хүний амь насанд заналхийлэх гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсэг шалгаж байна.

 

Боксчин эрийн хувьд өнгөрсөн жил үеэлийгээ буудаж шархдуулсан хэргээр мөн цагдаа сэргийлэхтэй нэр холбогдож байсан юм. Тэрээр 2005 онд Бэрнард Хопкинсыг буулган авч дунд жингийн аварга болж байсан бөгөөд 2014 онд Австралийн Сэм Солимантай тулалдсанаас хойш рингэнд гараагүй байсан билээ.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин