Усайн Болтын сүүлийн ДАШТ
2017-07-20

 

Их Британийн нийслэл Лондон хотноо ирэх наймдугаар сарын 4-13-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн ДАШТ болно. Энэхүү нь Ямайкийн нэрт тамирчин Усайн Болтын сүүлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх юм. Уг тэмцээний дараа зодог тайлахаа мэдэгдсэн тэрбээр сүүлийн ДАШТ-дээ хоёр төрөлд өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, 100 метрийн гүйлтийн төрөл болоод 4*100 метрийн буухиа гүйлтийн төрлүүдэд өрсөлдөх гэнэ.

 

Харин өөрийн үндсэн төрлүүдийн нэг болох 200 метрийн гүйлтийн төрөлд оролцохгүй гэнэ.  Бээжин, Лондон, Рио де Жанейро хотод болсон гурван Олимпийн наадмаас дараалан тус бүр 3 алтан медаль хүртсэн түүний хувьд өнгөрсөн онд багийн хамтрагч Неста Картераас болж нэг алтан медалиа хураалгасан юм. Усайн Болт өдгөө 100м (9.58), 200м(19.19) гүйлтийн Дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
999:
Гайхамшиг.аз жаргал ерөөе.
2017-07-20