Байцаагч нарт эрх зүйн мэдлэг олгох, сургалт явуулж байна
2017-07-21

 

Хяналтын улсын ахлах байцаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох зорилгоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хяналтын улсын ахлах байцаагч нарыг мэргэшүүлэх, сонгон шалгаруулах сургалтыг 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Сургалтад ерөнхий газар болон 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн  90 гаруй албан хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтын эхний өдөр хяналтын улсын ахлах байцаагч нараас түвшин тогтоох шалгалт авч, мэргэшүүлэх сургалтад хамруулсны дараа дахин шалгалт авч, сонгон шалгаруулна. Тус сургалтаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд улсын бүртгэл, бүртгэгчийн үйл ажиллагаа хөндөгдөх нь, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг хэрэгжүүлэх практик хэрэглээний талаар мэдээлэл өгч, шинээр мөрдөгдөж байгаа хуулиудыг бүртгэлийн байгууллагын албан хаагчдад таниулан сурталчилж, эрх зүйн мэдлэг олгож байна. Дөрвөн өдөр үргэлжлэх сургалтын нээлт өнөөдөр боллоо.

 

Нээлтийн үеэр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Улсын бүртгэлийн байгууллагын улсын хяналтын байцаагч нарыг чадавхжуулах, тэдэнд хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг шинэ арга барилаар зохион байгуулж байна. Сургалтаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон хуулийн этгээд, эд хөрөнгө, оюуны өмчийн бүртгэлийн зөрчилд хяналт тавих асуудлыг өргөн хүрээнд ярьж байгаа. Мөн бүртгэлийн байгууллагын нийт ажилчдын өмнө тавигдаж байгаа нэг чухал зорилт бол сүүлийн үед батлагдсан хэд хэдэн хуулийн хэрэгжилт юм. Тухайлбал, энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд улсын хяналтын байцаагч нарын үүрэг өөрчлөгдсөн. Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулах хүмүүс бол хяналтын улсын байцаагчид. Эдгээр байцаагчид үүргээ биелүүлж, эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, бүртгэгчид бүртгэлээ зөв хийж байна уу гэдэгт хяналт тавин ажилладаг. Энэ талаар зөрчлийн тухай хуульд нарийн тусгасан. Тийм учраас хуулийг мөрдөж ажиллахад ихээхэн ач холбогдолтой сургалтыг зохион байгуулж байна” гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ муухай цариатай дуйварчин бсаар бгаа юм уу
2017-07-22