Бизнес эхлүүлэхэд сайн
2017-07-23

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын 30. Адъяа гараг.   Билгийн тооллын битүүн. Таван шар мэнгэтэй, Найралт эх одтой, цагаагчин гахай өдөр.

    

Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. 17:46 цагт сар битүү болно. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин