Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ
2017-07-24

 

БСШУСЯ-ны 401 тоот танхимд

 

10.00 цагт БСШУСЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Залуу монгол судлаачдын зуны сургууль"-ийг энэ жил 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 05-ны хооронд зохион байгуулна. Энэ удаагийн залуу монгол судлаачдын зуны сургуульд 12 орны 18 их сургууль, монгол судлалын төвөөс 28 залуу монгол судлаач, оюутан оролцох юм байна. Нээлтийн ёслол өнөөдөр болно.

 

Барилгачдын талбайн урд Хонхны дуу клубт

 

10.00 цагт  АИХ хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдэгдэл хийнэ.Холбогдох утас 99118403

 

Улаанбаатар зочид буудлын “Өргөө” танхимд

 

10.30 цагт: "ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО" сэдэвт дугуй ширээний уулзалт  болно. Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг уулзалтад хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлгийн бодлого тодорхойлогчид, сэтгүүлчид болон жендэрийн экспертүүд оролцох юм. Мөн энэ үеэр Хэвлэлийн хүрээлэнгээс Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх сэтгүүлчдийн ойлголт, жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангах хэвлэл мэдээллийн бодлогод хийсэн үнэлгээг танилцуулна.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

12.00 “Өргүй Монгол” хөдөлгөөнөөс ард түмний өрийг тэглэх асуудлаар АН болон Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Баттулга ерөнхийлөгч болох гэж амласан. Арл түмний саналыг худалдаж авчихаад өхад та нар юу яриад бгаха юм. 4 төрлийн өр барагдуулна гэсэн шүү. Бүү март. Шаардах нь зөв.
2017-07-24
Иргэн:
Дарга нар чинь бага хүүтэй зээл авна дараа нь төсвийн мөнгөөр зээлээ хаалган, өршөөлийн хуульд орно, зээл авсан банкаа дампууруулна гээд авсан зээлээ төлдөг хүн байдаг юм уу? Улс орон даяар судалгаа сайн хийж байгаад нэг удаагийн компаниат ажил хийхэд болохгүй юм байхгүй. Оффшор бүсэд байгаа 17 тэрбум доллар хүрэлцэн дээ нээх эрж хайгаад байх явдал байхгүй. Эсвэл хүн болгондоо ЭТТолгойгоос 20 мянган тонн нүүрсний квот өгөхөд л хангалттай
2017-07-24
иргэн:
Ард иргэдийг малаар нь битгий дууд Баттулга ерөнхийлөгч ажил хийдэг бүтээдэг хүн нэгийг бодож байгаа байлгүй дээ.Монгол хүн ядаж малын махаа иддэг баймаар юунд мал гэж хараал хэлнэ вэ. Сэтгэлээ барих хэрэгтэй
2017-07-24
irgen:
Ard tvmni tulsun tatvarin munguur tuluh gejvv.Battulga AN-inhan uursdinhuu munguur tuluurei.
2017-07-24
Иргэн:
Солиорсон хүмүүс бхын, өөрсдийнхөө төлөө авсан зээлийг улсаар, хүнээр төлүүлнэ гэж яаж эргүүтхээрээ бодож. чаддаг бнаа. Малнууд
2017-07-24